Зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтсэн байна
2012-03-07

 Цагдаагийн байгууллагад өчигдөр иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай  839 мэдээлэл иржээ.   Мэдээллийн дагуу шалгахад гэмт хэргийн шинжтэй 38 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байгаа аж.   Бүртгэгдэн шалгагдаж байгаа нийт 38 хэргийн 33-ынх нь эзэн холбогдогчийг нь тогтоон шалгаж эхэлжээ. Энэ өдөр нийслэлд хулгайн найм,   танхайн 10, булаалт болон дээрмийн хэрэг тус бүр нэг гарчээ.   Мөн зам тээврийн хэрэг найм, осол 26 бүртгэгдэж, 10  хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна. Мөн нийслэлд 156, орон нутагт 43 хүн эрүүлжүүлэгджээ..   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин