“Мөсний баяр” 13 дахь жилдээ зохиогдлоо
2012-03-07

Хөвсгөл нуурын “Доод Модот булан”–д  энэ сарын 2-3-ны өдрүүдэд “Хаан их сарьдаг, Хатан далай ээж”-дээ хүндэтгэл үзүүлэх, Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Мөсний баяр“ 13 дахь жилдээ зохион байгуулагдлаа.   “Мөсний баяр”-аар 12 жилийг дүрсэлсэн “Мөсөн хотхон” барьсан нь олгы сонирхлыг ихээхэн татаж байв. Мөсний баярыг Франц, Герман, Япон, ОХУ-ын жуулчид үзэж сонирхсон байна.   Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын харьяа хэлтэс, агентлагуудаас 18 төрлийн спорт уралдаан зохион байгуулжээ. Тодруулбал, “Тэшүүрийн марафон”, “Чаргатай морьдын уралдаан”, “Мөсөн шагай”, “Мөс мөргөлдүүлэх тэмцээн”, “Мөсөн дээрх авхаалж сорих тэмцээн”, “Мөсөн дээрх сумо”,  “Автомашины уран жолоодлого”,“Мөсний хөлбөмбөг”,  “Олс таталт”,  “Ардын болон зохиолын дууны наадам”, “Бөөгийн тахилга-Галын наадам”, “Аав ээж би”, “Мөсөн дээрх дамар түлхэлт”, “Та чадах уу”, “Үндэсний хувцасны шалгаруулалт”, “Хоолой дэлгэх”, “АХА” зэрэг  тэмцээн зохиожээ. Мөн энэхүү арга хэмжээний үеэр  Хөвсгөл нуурын усанд живсэн тээврийн хэрэгслүүдийг гаргах, нуурын гүнийг цэвэрлэх  “Хөвсгөл–Хөх сувд” төслийн нээлт болсон аж.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
kkkkkkk:
zaawal gadaadiin hvmvvst taalagdah alawtaí yumuu chinii jyylchid setgel dyndyyr bna gedeg chin chamd myy bi german hvmvvs ymarííg medne myy sanaataí hogiin garyyd bdag yum sh dee tend gesen sogtyy nowshnyyd zondee l bdag shv dee
2013-05-27
Ld:
Huvsguliin saitiin admin ajlaa sain hii l dee. Medeelel chini ali ertniih bna sh dee. Nutgiinhaa neriig undurt urguj yv l daa.
2012-03-24
Germani:
Bi German helnii orchuulagch bna.Ymar ch zochion baiguulalt ugui dandaa boldog juulchdaas mungu shuldag hogiin bayar.uuniig saijruulah gej 5 jil bichlee.oilgij bgaa hun alga daa.juulchid maani ih setgel dunduur buzlaa.ih l haramsaltai bna. nutgiin zaluuchuud bugd soelgui, bugd sogtuu, sogtuu mongoloo gej
2012-03-07
kkkkkkk:
zaawal gadaadiin hvmvvst taalagdah alawtaí yumuu chinii jyylchid setgel dyndyyr bna gedeg chin chamd myy bi german hvmvvs ymarííg medne myy sanaataí hogiin garyyd bdag yum sh dee tend gesen sogtyy nowshnyyd zondee l bdag shv dee