Найман хятад иргэнд эрүүгийн хэрэг үүсгэлээ
2012-03-08

 УМБГ-аас Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт 180 км-ийн зайд өнгөт металлын “Улаан”-ы гэх ордыг ашиглаж буй БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” компанийн эрх бүхий удирдах ажилтан 7-8 хүнийг Эрүүгийн хуулийн хоёр ч зүйл ангиар сэжигтнээр татаж шалгаж эхэлсэн байна.

Тус компанийн ашиглаж буй талбай нь улсын хөрөнгөөр хайгуул, судалгаа хийсэн, стратегийн ордод тооцогддог. Гэтэл энэ ордыг хятадууд зохих журмын дагуу аваагүй бөгөөд  үйлдвэр байгуулж ашиглалтад оруулсан нь хууль зөрчсөн үйлдэл аж.

Тиймээс Эрүүгийн хуулийн 204 дугаар зүйлд заасан “Уулын үйлдвэр болон газар доорх байгууламж ашиглалтад оруулах, түүнийг ашиглах явцад, түүнчлэн газрын хэвлийг ашиглах, хамгаалах журам зөрчсөн”, 214 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулсан” гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон тайлбар мэдүүлэг авч эхэлжээ. Одоогоор  тус компанийн уурхай хариуцсан ерөнхий захирал Ванг Генг Чин, Тамгын газрын дарга Жиан Ци Фү гэх зэрэг найман хүн мэдүүлэг өгөөд байна.

Н.Бүжин

Shuud.mn
Сонин хачин
ene mongol orond ezen bna uu elbegee??
2013-02-07
omhii hujaag nasaar zeremdeg bolgoh yumsan
2012-03-08