“Примадонна-Сонгодог есөн өнгө” тоглолт өнөөдөр болно
2012-03-09

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын  уран бүтээлчид өнөөдөр нэгэн сонгодог тоглолтыг тайзнаа тоглох гэж байна.   “Примадонна-Сонгодог есөн өнгө” нэртэй энэхүү тоглолтыг Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан гуайд зориулжээ. УДБЭТ-ын энэ цагийн шилдэг гоцлол дуучид болох МУГЖ, С.Мөнгөнцэцэг, СТА, Р.Доржхорлоо, Б.Эрдэнэтуяа, Д.Туяа, Ө.Уянга, Ш.Наранцэцэг, Н.Туяа болон  М.Дариймаа, Ц.Ариунаа нар Х.Уртнасан гуайд хүндэтгэл үзүүлж, энэхүү тоглолтыг хийхээр болжээ.   Эдгээр дуучид Х.Уртнасан гуайн тайзнаа бүтээж байсан дүрүүдийн ари, романсыг дуулах юм байна.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин