Афганистанд үүрэг гүйцэтгэх 200 албан хаагчийг үдэн гаргана

img

Афганистан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн баг бүрэлдэхүүнийг үдэн гаргах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр болно. Уг арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Ж.Бямбажав болон батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүн цэргийн баргийн 200 албан хаагч болон тэдний ар гэрийн төлөөлөл оролцох ажээ. Афганистанд ажиллах багийг өнөөдөр Офицеруудын ордоос 09.30 цагт үдэн гаргана. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ