Эмэгтэйчүүд нэгнийгээ зодож танхайрчээ
2012-03-09

Эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэж дарвисан иргэд архи хэтрүүлэн хэрэглэж, бусдын эрх чөлөө, эрүүл мэндэд халдах байдал цөөнгүй гарсан байна. Өчигдөр л гэхэд  нийслэлд архи хэтрүүлэн хэрэглэж танхайрсан найм, бусдын биед гэмтэл учруулсан хэрэг зургаа гарч цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж эхэлжээ.   Тухайлбал, “Баянзүрх дүүргийн XIX хороонд орших “Remih” бааранд зодоон болоод байна” гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад тус дүүргийн IX хорооны иргэн 28 настай эмэгтэй Х, XXIV хорооны иргэн 26 настай эмэгтэй С  нарыг уг бааранд байхад нь үл таних 24 настай эмэгтэй Т гэгч архи хэтрүүлэн хэрэглэж  согтуурсан үедээ бусадтай бүлэглэн, зодож танхайрсан байна.   Мөн "Сонгинохайрхан дүүргийн XIV хороо, Цамбагаравын ард ил зогсоолд зодоон болоод байна” гэсэн мэдээллийн дагуу шалгахад, 19 настай, эрэгтэй Г-гийн толгойг 51 настай, эрэгтэй Ц гэгч архи уусан үедээ чулуугаар цохиж, танхайрчээ.   Одоо дээрх хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэжлүүлэн шалгаж  байна.   Д.Цэцэг    
Shuud.mn
Сонин хачин
altaa:
oros,manaih 2oos busad uls oron ene bayar nertei arhidaltiig temdegledeggui yum bn
2012-03-09
зочин:
Эмэгтэй зодоонч нар ИНЕГ-ын Чингис хаан нисэх буудалд б.на. Ерөнхий ня-бо Х.Баярмаа ня-бо Эрдэнэчимэгийг архины шилээр толгойг нь хагалж танхаарсаныг нуун дарагдулсан гэнэ.
2012-03-09