
УИХ-ын үдээс хойшхи чуулганы хуралдаан үргэлжилж байна. Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах эсэх асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж байна.
Ш.Сайхансамбуу: Хурлын үйл ажиллагааг монголын ард түмэн харж байгаа байх. Бид болж байгаа зүйлд бид дүгнэлт өгөхөөс гадна ард түмэн дүгнэлтээ өгч байгаа биз. Үүний үр дүнд сонгуулиар гарна. УИХ-ын 2 гишүүн огцруулах асуудал тавиад байгаа гишүүдээс асуугаад хариулт өгөхгүй байна. Гишүүд сонин дээр гарсан нийтлэлийн мөрөөр асуудал тавьжээ.
Уг нь Батлан хамгаалахын яамнаас гарсан хурлын шийдвэр юу байсан бэ гэдгийг асуугаад байхад хариулт өгсөнгүй. Манай намын бүлгээс хамгаална, оонхиороо тавьсангүй. Хүчирхийллийн зүйл ярьж байна. Мэргэн буучид, байлдааны бэлэн байдлын талаар яриад байна. Олон сонгогдсон нөхдүүд анх удаа сонгогдсон гишүүдий дарамтлах маягаар хандаад байна. Байгаа үедээ адилхан тэгш эрх эдэлнэ шүү. Тэр дарамтад нь мань мэт ахйхаасаа өнгөрсөн шүү гэдгийг хэлье.
З.Энхболд: Нэг сайд өөрчлөгдөхөөр бодлого өөрчлөгддөг байж болохгүй. Батлан хамгаалах салбарт огцом өөрчлөлт хийж болохгүй. Улмаар төрийн нууцаар задруулсан хэрэг гарлаа. Ж.Энхбаярыг чөлөөлж өгөхгүй бол цаашид төрийн ямар нууц алдагдахыг мэдэхгүй. МАН-ын бүлэг энэ сайдаа огцруулалцана уу. Хоёр гишүүн хангалттай үндэслэл гаргаж тавьсан.
Р.Раш: Хэрэггүй юм гэж үзэхгүй байгаагаа хэлсэн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэг их улстөр яриагүй. Хамтарсан засгийн газрын хүрээнд кноп дараад л явж байсан юм байна. Сонгууль дөхсөн, улстөржилт эхэлсэн гэдэг нь энэ хуралдаанаас харагдаж байна. Юу болж, юу ярьсныг бидэнд сонсголоо. Монгол хүний уужуу ухаан гарах зүйл бий. Үгээр мушгиж болохгүй. Хэлэх хэлэхгүй үг төрд бүү хэл хувьд байх ёстой. Хууль тогтоогчийн хувьд залуу сайдыг хууль зөрчсөн гэж харахгүй байна.
Н.Энхболд: Өнөөдөр монголд мэргэн буучаа гаргаад иргэдийнхээ өмнөөс буудуулах тушаал өгөх, сэтгэлтэй хүн байхгүй байх. Энэ нь МАН-ын бодлого юм шиг ярьж байгааг иргэд ойлгож ялгаж шалгаж ойлгох биз. Миний итгэл үнэмшлээр бол Батлан хамгаалахын сайдаас огцруулах хэмжээний үндэслэл гэж харахгүй байна. Эрх зүйн талаас нь албан ёсны тайлбар, үндэслэлийг харахад ч тэр.
Ц.Сэдваанчиг: Энэ хүнийг сайдаар томилсон юм бол. Сураг сонсохнээ бүлэг дээр санал тэнцэж нэлээд өрсөлдөөнтэй өрсөлдөөн болсон гэж байсан. Туршлага дутсан залууг томилоод өнөөдрийн эвгүй байдалд оруулж байна. Батлан хамгаалахын сайдыг огцруулах асуудал хоосон улстөр гэж бодохгүй байна. Ийнхүү гишүүд саналаа хэлсний дараа Батлан хмагаалахын сайдыг огцруулах шаардлагагүй гэсэн саналаар санал хураахад 63,2 хувийн саналаар огцруулах шаардлагагүй гэж үзлээ. АН-ын бүлэг Орон нутгийнс онгуулиар зөвлөлдөөд 17,30 цагт чуулганы хуралдааныг үргэлжүүлэх боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ