Дархан-Уул аймаг руу хийн баллон нэвтрүүлэхийг хориглов
2012-03-12

Аюултай ачаа тээвэрлэлтийн журмын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт зорчиж буй тээврийн хэрэгслүүдэд нийслэлийн холбогдох албаныхан нэгдсэн шалгалт хийжээ. Шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй хэдий ч  хот хоорондын чиглэлд зориулалтын бус нийтийн тээврийн болон автомашинаар хийн түлшний баллоныг тээвэрлэж буй хууль бус үйлдлийг таслан зогсоож, авто тээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэхийг зогсоох аймгийн Засаг даргын захирамж гарсан байна. Дархан-Уул аймагт хоёр удаа дэлбэрэлт болж, дэлбэрэлтийн улмаас олон айл орох оронгүй болсон билээ. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин
e n g l i s h - s o u r c e s . b l o g s p o t . c o m -АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛҮҮД
2012-03-12