Эмэгтэй волейболчдын тэмцээнийг олон улсын багийнхан удирдана
2012-03-12

Азийн оюутны эмэгтэй волейболчдын аварга шалгаруулах II тэмцээний манай улсад тун удахгүй болох гэж байна.Тэмцээн олон улсын волейболын холбооны дүрмийн дагуу явагдах ба Азийн оюутны спортын холбоо, Азийн волейболын холбооноос томилогдсон таван хүний бүрэлдэхүүнтэй олон улсын баг ирж удирдан явуулах юм байна. Одоогоор Япон, Тайланд, БНХАУ, Казахстан улсуудаас олон улсын багийн гишүүд ажиллахаар тодорчээ.   Харин манай улсаас тэмцээний зохион байгуулах хороог Эрүүл мэндийн сайд С. Ламбаа удирдан, Зохион байгуулах хорооны орлогч даргаар  Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар,  Зохион байгуулах хорооны нарийн бичгийн даргаар Монголын оюутны спортын холбооны /МОСХ/ ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нар ажиллах юм.   Мөн гишүүдэд БСШУЯ-ны Төрийн  нарийн бичгийн дарга Д. Далайжаргал, Нийслэлийн ЗДТГазрын дарга Ц.Болдсайхан, Сангийн яамны газрын дарга Д.Батжаргал, Гадаад харилцааны яамны консулын газрын дарга Д.Ганхуяг, БСШУЯ-ны мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжав, Гадаадын иргэн харъяатын албаны дарга Д.Мөрөн, МУИС-ийн ректор С.Төмөр-очир, МУБИС-ийн ректор Б.Жадамба, МОСХ-ны ерөнхийлөгч, ОУОСХ-ны ерөнхий санхүүч Д.Баясгалан, МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл, Монголын волейболын холбооны ерөнхий нарий бичгийн дарга  Ц.Бат-энх, МИАТ- ХК-ийн маркетинг, борлуулатын хэлтсийн дарга Т. Мэндсайхан, “Боловсрол суваг” телевизийн ерөнхий захирал А.Амундра, “Залуу Монгол” корпорацийн ерөнхийлөгч М.Сономпил нарын хүмүүсийг Эрүүл мэндийн сайдын 2011 оны 435 тоот тушаалаар баталжээ.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин