Прокурорууд номын дуу сонсов
2012-03-13

2012 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн прокурорын газрын прокурорууд аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээч нартай хамтарсан сургалт зохион байгуулав.
Хамтарсан сургалтаар 2011 онд шинжээч нараас гаргасан алдаа зөрчлүүд, шинжээч томилж шинжилгээ гаргуулахад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нараас гаргаж буй зөрчил, уг зөрчлүүдийг дахин гаргуулахгүй байх талаар ярилцаж, Улсын Ерөнхий прокурорын газрын 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 5/342 дугаартай чиглэл хүргүүлэх тухай зөвлөмж болон ДНК-ийн шинжилгээ, дээж авах аргачлал, түүний үр дүнгийн талаар шинжээч нараар хичээл заалгаж, сонирхсон асуултуудаа тавьж хариулт авчээ.
Цаашид хоёр байгууллага шүүхийн шинжилгээтэй холбоотой тушаал, журам болон бусад шаардлагатай сэдвүүдээр хамтарсан сургалтыг тогтмол явуулж байхаар тохирсон байна.
                                                    УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
                                                           ХЭВЛЭЛ МЭДЭЭЛИЙН АЛБА
Shuud.mn
Сонин хачин