Б.Ариун-Эрдэнийн нэрэмжит тэмцээн маргааш эхэлнэ
2012-03-16

Монголын самбо бөхийн холбооноос самбо, жүдогийн ОУХМ, Монгол Улсын 15 удаагийн аварга Б.Ариун-Эрдэнийн нэрэмжит өсвөр үеийнхний тэмцээн маргааш эхэлнэ. Уг тэмцээнийг түүний төрсөн нутаг Булган аймгийн төвд зохион явуулах бөгөөд хоёр өдөр үргэлжлэх юм. Б.Ариун-Эрдэнэ нь самбо бөхийн ДАШТ-ээс алт, хошой хүрэл медаль, самбо бөхийн Ази тивийн аварга, жүдогийн Дэлхийн цомоос мөнгө, Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан юм. Мөн самбо бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд найм, жүдо бөхийн Улсын аваргад долоон удаа түрүүлсэн шилдэг тамирчдын нэг билээ. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
anddaa amjilt husie
2012-03-16