Цалин, тэтгэвэр тэтгэмж 2-3 дахин нэмэгдлээ
2012-03-17

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн асуудлын талаар өөрийн биеэр мэдээлэл өглөө. Гүйцэтгэх засаглалын тэргүүн энд гурван чухал асуудлыг онцлов. Юуны өмнө Засгийн газар цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг 2-3 дахин нэмж, дэвшүүүлсэн зорилтоо шийдэж  чадлаа гэдгийг мэдээллийн эхэнд тэмдэглэлээ.   Засгийн газраас төсвийн тодотголоо УИХ-д оруулж шийдвэрлүүлснээр төрийн албан хаагчдын цалинг эхний ээлжинд буюу 2 дугаар сарын 1-нээс 80 мянган төгрөгөөр, дараагийн ээлжинд буюу 5 дугаар сарын 1-нээс 23 хувиар нэмэхээр Засгийн газар шийдвэр гаргасныг  дурьдлаа. Ингэснээр дундаж цалин 2008 онд 300 мянган төгрөг байсан бол, 2011 онд 410 мянган төгрөг, 2012 оны хоёрдугаар сарын 1-нээс ийнхүү 630 мянган төгрөг болж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө цалин, тэтгэвэрийг нэмэх зорилт тавин ажиллаж, үүний үр дүнд 2008 онд 20 хувиар, 2010 онд 30 хувиар нэмэгдэж байна.   Харин тэтгэврийн хувьд нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг 35 мянган төгрөгөөр нэмснийг Засгийн газрын тэргүүн мэдээлж байна. Ингэснээр нийт 318.2 мянган  тэтгэвэр авагчийн тэтгэвэр 27.8 хувиар нэмэгдэж 162 мянган төгрөг болж байгаа ажээ. Ирэх тавдугаар сарын 1-нээс мөн нэмэгдэх бөгөөд энэ онд тэтгэвэр авагчдын тэтгэвэр 53.8 хувиар буюу 2008 оныхоос хоёр дахин нэмэгдэж байна. Түүнчлэн Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа бүрэн тэтгэврийн доод хэмжээг 140 мянга 300 төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 105 мянга 200 төгрөг болгон шинэчилснийг Ерөнхий сайд энд дурьдлаа.   Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг хоёрдугаар сарын 1-нээс 30 хувь буюу 70 мянган төгрөгөөр, ирэх тавдугаар сарын 1-нээс 48 хувиар нэмж 103 мянга 600 төгрөг болж байна. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 2008 оныхоос 2.5 дахин нэмэгдэж байгаа юм.  Мөн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг хоёрдугаар сарын 1-нээс 40 мянга, тавдугаар сарын 1-нээс 48 мянган төгрөгөөр нэмэх юм байна. Үнэ ханш, инфляцыг хөөрөгдөхгүйгээр энэ ажлыг хэрэгжүүлж ажиллахыг  Сангийн яаманд өгөөд байгаагаа ч Засгийн газрын тэргүүн дурьдлаа.   Ерөнхий сайдын онцолсон дараагийн сэдэв нь “ 100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн тухай байлаа.   Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас тус хөтөлбөрт хамрагдаж Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвд баригдах орон сууцны барилга, хотхон хорооллын хоёр дахь ээлжийн жагсаалтыг баталсныг энд онцоллоо. Өөрөөр хэлбэл өмнөх жагсаалтад 79 мянган орон сууцны барилга байсныг 44700-гаар нэмж 124 мянга болгосон аж. Ингэснээр иргэд одоо баригдаж байгаа эдгээр орон сууцнаас сонголт хийх боломжийг Засгийн газар ийнхүү олгож байгаа юм. Нэмж орж байгаа 44700 орон сууцны 50 гаруй хувь нь Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах зорилгоор гаргасан журамд заасны дагуу 55 метр квадрат хүртэл талбайтай орон сууц байх ажээ. Засгийн газраас 2012 оныг Өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан нь ч энэ хөтөлбөртэй салшгүй холбоотой гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн энд онцлоод, зорилтот бүлэг рүү чиглэсэн бодлогууд гарч байгааг ч тэмдэглэсэн юм. Тухайлбал ийм чиглэлийн 130 мянган өрх анхааралд байгааг онцоллоо.   Мөн дараагийн сэдэв нь Хөгжлийн банк үнэт цаас гаргасан тухай мэдээлэл байв.  10 сарын өмнө үүдээ нээж байсан тус банк өнөөдөр олон улсын санхүүгийн зах зээлд таван жилийн хугацаатай 580 сая ам.долларын үнэт цаас гаргаж, Монгол улс жишиг хүүгийнхээ түвшинг амжилттай тогтоосон явдал юм. Хөгжлийн банкны энэхүү үнэт цаас нь 5.75 хувийн хүүтэй байх ажээ. 300 гаруй хөрөнгө оруулагчдаас  6.25 тэрбум ам.долларын захиалга авч, энэ нь гаргах хэмжээнээс 12 дахин их байсан  төдийгүй олон улсад нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн мэдээллийн агентлагууд Хөгжлийн банкны үнэт цаасны энэхүү арилжааг сүүлийн жилүүдэд хийгдсэн хамгийн амжилттай арилжаа хэмээн онцолсныг мэдээлийн үеэрээ Ерөнхий сайд С.Батболд дурьдаж байлаа.   Манай улстай ойролцоо ижил зэрэглэлтэй  Шриланк улсын Засгийн газар 2007 онд 8.25 хувийн хүүтэй, Вьетнам улсын Засгийн газар 6.75 хувийн хүүтэй, Филиппин улсын Засгийн газар 8.75 хувийн хүүтэйгээр зах зээлд анх удаа үнэт цаасыг гаргаж байсантай харьцуулахад Монгол улсын Хөгжлийн банкнаас гаргасан энэхүү үнэт цаас нь гадаадын хөрөнгө оруулагчдаас хүлээлгэж буй итгэл  хэмээн харж болох юм. Ийнхүү үнэт цаас гаргаснаар томоохон бүтээн байгуулалтууд болох шинэ төмөр зам, авто зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, 100 мянган айлын орон сууцны хөтөлбөртэй холбоотой төслүүдийн санхүүжилт хийх бололцоотой болж байгаа ажээ.  Чухам ямар төслүүдийг, яаж санхүүжүүлэх талаар ирэх долоо хоногт Засгийн газар хуралдаанаараа хэлэлцэж, иргэддээ нээлттэй мэдээлэх болно гэдгээ Ерөнхий сайд  дурьдлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  
Shuud.mn
Сонин хачин
tet-ee oligtoihon nemeldee dusal tudii yum nemeh yum yaj amidrah yum be uursduu bolohoor idej uugaad ard irgedee bolohoor bodohgui yum avilgga heel hahuul dendej bna eh ornoo gesen setgeltei baimaar yum etseg ubgudin uldeesen gazar shoroo nutag oron orbongoor ni erguulchihlee gadaadihan manaid tur zasag gej bna uu
2012-04-21
Америк нөүтбүүкний төв Компьютер Ландын 321тоот.:
Хамгийн өргөн сонголттой, хамгийн хямд үнэтэй, Нэг жилийн баталгаа өгнө. Баахан бэлэгтэй шүү!
2012-03-19
qqqqq:
hudlaa yrihaa boliochee tusuviin arilchidiin tsalingaa medej b.gaa ymuu. 2-r amarjih gazariin asragch 194000. eh barigch 270000 ebch ni 320000 b.had yu ni 630000 ve sain sudlaachee. tegehleer yaj 630000 hvreh yum be vlger shvvdee
2012-03-18
aagii:
yu be odoo l sonsoj bn aa emnelgiin dund mergejilten bid 198200 stalin avch bn aa naad mogtool chin tomchuudad heregjdeg bh
2012-03-18
Hubiin hevshliinhennii tuluulul:
Turiin albaniihan, tetgeveriin hugshchuul tsalingaa nemuuleed goy l bdag bh. Huviaraa biznes erhelj bga bid yah bolj bnaa. Ydaj l turiin albaniihan gej hahuulaaraa heden ym olchino, ahmaduud ydaj l avtobusooroo unegui zorichij bhad bid yr ni turiin hishig hurteh ysgui humuus ymuu, adilhan tatvaraa tuluul tusviig burduuleltseel, darga nariig tansagluulaal yvj bga bizdee. ........... novsh gej
2012-03-18
ee , tetgeveriig unertuuleh todii nemjee. 250 000 togrognii tetgever dor hayaj 50 huvi nemegdej 375 000 bolno gej goridoj bailaa. Tetgevert garaad er n shine huvtsas, gutal avch uzsengyi ee. yumii une tengert hadsan ondor bnaa. yaya da. za za
2012-03-17
shidten:
shal hudlaa uyn 410,630 ve vlger sh de songuuliin umnu hudlaa tsalin nemsen dvr isgej haragdaj bgaa uym bn l da amidral deer 300.0 ch hvrehgvi tsalin avch bna sh de. Said nar ard tvmnii amidraliig medehgvi baigaa ni endees haragdaj bn durgvi hvrchlee hudal medee tsatsahaa bolioch ee
2012-03-17
Зочин:
Би эрчим хүчний салбарт 23 жил ажиллаад 2006 онд тэтгэвэрт гарсан. 2008 онд миний тэтгэвэр 186200 төгрөг байлаа. 2012 оны 1-р сард 246800 төгоөг болсон байсан. Сая нэмэгдээд 281800 төгрөг болж. Эрх биш Ерөнхий сайд маань тоо буруу бодно гэж байхгүй. Тэгэхээр би зөнөөд тоо бодож чадахаа байсан бололтой. Үхэх дөхөж дээ. Гэхдээ хүмүүсээс юу ч гэсэн асууя, 186200*2=372400 төгрөг болсон баймаар юм. Бүр 3 дахин гэвэл 186200*3=558600 төгрөг болмоор юм шиг.
2012-03-17
http://www.facebook.com/#!/profile.php?id=100003620752134 Huuhediin chanartai huvzas zarj baina
2012-03-17
zochin:
2-3 dahin nemlee!? No.... 410 000 x 2 = 820 000 410 000 x 3 = 1230 000 boloh yostoi.
2012-03-17
zochin:
tetgebriig arai denduu baga nemjee.yadahdaa 80-r nemehed yanaa.huuhed huurch bgaa yum shig..
2012-03-17
20,30 jil ajillachihaad uneheer urubdultei tet abch bna shuu dee tet nemeed dood tal ni 400.0 myanga bolgol doo uneheer hetsuu bna ajil hudulmur hiij bgaad tet.t garch bgaa humuusee hundleech tet.r togtoodog 45 hubia uurchluuch
2012-03-17
tetgeber nemlee gej dusal yum hemeed surgaar ni haimaachid baraanihaa unig nemeed hetsuudlee
2012-03-17
Une hoorogdogchid toriin tolgoid bna sh dee . Said darga nar mini boliochee . Chenj gej nerleed tsaaguur ni eh uusweriig ni ta nar tawij ogood bga jum bishuu.
2012-03-17
tetgewer nemeh gej orontsoglowoo hoorhii...
2012-03-17
Уншигч:
Асуудлын гол нь худалдаачдад байгаа. Жишээ нь энэ удаа засгийн газар цалин тэтгэвэр нэмэхдээ худалдаачдаас авдаг татвараа өсгөж цалин нэмээгүй харин ашигт малтмалаас орж ирж буй мөнгөнд тулгуурласан. Гэтэл худалдаачид зүгээр л ашиг хонжоо харж үнээ нэмнэ. Тэднээс авдаг татвар нэмэгдээгүй байхад тэд яагаад үнээ нэмэх ёстой м бэ? Тэгэхээр жинхэнэ буруутан нь хэн байна даа?
2012-03-17
Ulssun irgen:
Goy goy 500.000 tugrugnii tsalin awaad 1 kg ni 10.000 iin mah ideed yag huuchnaaraa amidar daa gej.Yahaw.Olon toonii tsaasan mungu gartaa barih yum biz dee.
2012-03-17
Хурд хvчний гайхамшиг болсон компьютерvvд манайд ирлээ Хурдтай Хvчтэй зүйлд дуртай бол ороод vз Манайх дээр байгаа бараанууд ( нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт) илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО% итгэлтэй байна! Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн талд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулал бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1ОООзахиа с о м-оос сонирхоорой. Манайх 1ОО% оригналь барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худалдан авах нь таньд ашигтай байх болно. Хэрэв бараа захиалж авах бол таны захиалсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Walmart зэрэг бvх сайтаас бараа захиалан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа баталгаа өгж байгаа Та ороод л vз 1ОООзахиа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр
2012-03-17
yumnii une 4-5 dahin nemchiheed bna
2012-03-17