“Мал нядлах, мах боловсруулах” үйлдвэрүүдэд шалгалт хийжээ
2012-3-19

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Мал нядлах, мах боловсруулах” үйлдвэрүүдэд техник, технологи, мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хэрхэн хангагдаж байгаад шалгалт хийжээ.   Шалгалтад Жаст Агро ХХК-ны Дорнод аймгийн “Дорнод мах маркет” салбар, Сүхбаатар аймгийн “Сүхбаатар мах маркет” салбар, Сүхбаатар аймгийн “Нэмэр их”, Сэлэнгэ аймгийн “Гачуурт мах”, Завхан аймгийн “Тэс хүнс,” “ЭДГС” ХХК, Хэнтий аймгийн “Мах экспорт”, Ховд аймгийн “АТАБАБА”, Баян-Өлгий аймгийн “Азык”, Улаанбаатар хотын “Миста”, “Монгол Эко мах”, “Саян-Уул”, “Хүн-Од”, “Хатансүйх трейд”, “Их бодонч” ХХК-ны мал нядлах, мах боловсруулах нийт 15 үйлдвэр хамрагдсан байна.   Шалгалтаар дараах нийтлэг зөрчил. дутагдал илэрлээ. Тухайлбал, мал нядлах үйлдвэрүүдийн технологийн дамжлагын ажиллагсадын ариун цэвэр, хувцас солих, угаах, хатаах өрөөнүүдийн байршил, талбайн хэмжээг нэмэгдүүлэх, хооллох газарт орох, ариун цэврийн өрөөнд орох, гарахдаа гар угаах ариутгах нөхцлөөр бүрэн хангагдаагүй, дээрх нөхцлийг бүрдүүлсэн ч ажиллагсад нь хэрэглэж хэвшээгүй байжээ.   Хянан магадлагаанд хамрагдсан мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдэд нядлагааны өмнө серологийн шинжилгээг мал нэг бүрт толгой дараалан хийдэггүй, мэргэжлийн боловсон хүчин байхгүй, хөтлөгдвөл зохих бүртгэл, журналуудыг тогтмол хөтөлдөггүй, нядалгааны шугманд тавих мал эмнэлгийн үзлэг хийх малын эмчийн тоо хангалтгүй, лабораторийн эм урвалж, багаж тоног төхөөрөмжөөр хангасан боловч лабораторийн мэргэжилтэнүүдийг давтан сургах, мэргэшүүлэх, багаж, тоног төхөөрөмжийн ашиглалт хангалтгүй байгаа нь тогтоогджээ.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
зочин:
наад хэдэн махны үйлдвэрүүдээс чинь гадна малчны хотноос мах иддэгүүдийн аманд хүртэлх асуудлуудыг яах вэ ? хогын юм ч их бий шүү мэргэжлийн хяналтынхан махны ченж нарын жонхууг хэн хянаж хэн цэвэрлэх вэ ?
2019-05-01