Сирид дахин цуврал дэлбэрэлт боллоо
2012-03-19

Сирийн хойд хэсгийн Алеппо хотод машинд суурилуулсан бөмбөг дэлбэрсний улмаас хоёр хүн амиа алдаж 30 гаруй иргэд шархдаж гэмтсэн байна. Үүнээс хоёрхон хоногийн өмнө Сирийн нийслэл Дамаск хотын төвд цуврал хоёр дэлбэрэлт болсон талаар манай сайт мэдээлсэн билээ. Олон улсын ажиглагчдын дүгнэж буйгаар ийнхүү машинд суурилуулж бөмбөг дэлбэлэх явдал эрчимжиж байгаа нь тус улс нэгэнт Ирак, Афганистаны араас орж буй талаар бичсэн байна. Сирийн нийслэлд болсон дэлбэрэлтийн улмаас 27 хүн амиа алдаад байсан юм. Иргэний дайны галд нэрвэгдэж, дээрээс нь алан хядах үйл явц нэмэгдсэн нь тус улсын байдлыг улам хүндрүүлж байна. Н.Өрнө
Shuud.mn
Сонин хачин