Гэр хорооллын гэрэлтүүлэг сайжирна
2012-03-19

Сүүлийн жилүүдэд хот, дүүргээс нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны болон гэр хорооллын доторх гэрэлтүүлгийг сайжруулах, шинээр хийх ажлыг өрнүүлж байгаа.   Үүний хүрээнд Сүхбаатар дүүргийнхэн иргэдийн аюулгүй байдлыг хангах, дүүрэг, хороо, гудамж талбайн тохижилтыг сайжруулах зорилгоор 12, 13, 14, 15, 16 дугаар хороо, ерөнхий боловсролын есөн сургууль, хоёр цэцэрлэгийн орчмыг бүрэн гэрэлтүүлжээ.   Тус дүүргийнхэн 2011 онд нийтийн эзэмшлийн зам дагуу нийт 2455, орон сууцны хороолол дунд 1092, гэр хороололд 1754 ширхэг гэрэлтүүлгийг шинээр хийсэн аж. Энэ онд үлдсэн хороодын гэрэлтүүлгийг бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
sukhbaatar duurgiinxend amjilt xusie. ulam sain ajlaarai. xogniixoo asuudliig xurdan shiidvel tegeed l bolno doo
2012-03-19