
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ерөнхий сайдад хандан санал хүргүүлжээ. УИХ-ын 2008 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 35 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хүрээн дэх 1.3.10 дах заалт буюу Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2008 оны түвшнээс гурав дахин өсгөнө гэх заалт хэрэгжээгүй байгаатай холбогдуулан дараах саналыг хүргүүлж байна. Үүнд: Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангийн Тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авагч 304,000 /гурван зуун дөрвөн мянга/ иргэдийн тэтгэврийн дундаж хэмжээ 125,000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөг байгаа судалгаа байна.
Урьд жилүүдэд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхдээ “хувь”-иар нэмэгдүүлэх зарчим баримталдаг байсан нь авч буй тэтгэврийн хэмжээнээс хамаарч бага тэтгэвэртэй нь бага хэмжээгээр, өндөр тэтгэвэртэй нь их хэмжээгээр нэмэгдэж, тэтгэвэр хоорондын зөрүүг улам нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гэж үзэж байгаа тул 2012 онд нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тэтгэврийн хэмжээг дундаж хэмжээ буюу мөнгөн дүнгээр сард 125,000 төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг хүргүүлж байна.
Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 230,300 /хоёр зуун гучин мянга/ төгрөг болж, сард 37,5 /гучин долоон тэрбум таван зуун сая/ тэрбум, жилдээ 450,0 /дөрвөн зуун тавин/ тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарч байгаа бөгөөд энэхүү тэтгэврийн нэмэгдэлд зарцуулах эх үүсвэрийг уул уурхайн ашигт малтмалын орлогоос бүрдүүлэх боломжтой юм гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ