Дэлхийн яруу найргийн өдрийг маргааш тэмдэглэнэ
2012-03-20

Маргааш дэлхийн яруу найргийн өдөр тохиож байна. Энэхүү өдрийг угтаж, Зохиолчдын эвлэлийн дэргэдэх Утга зохиолын "Хөх мэдрэхүй" бүлгэмээс яруу найргийн чөлөөт уншлага зохион байгуулах гэж байна.   Яруу найраг сонирхдог хүн бүрт нээлттэй энэ үйл ажиллагаанд хүмүүс өөрийн бичсэн шүлэг, эсвэл хүндэлдэг яруу найрагчдынхаа шүлгийг бусадтайгаа хуваалцан яруу найргийн тухайд санаа бодлоо солилцох, өөрийн гаргасан ном товхимолоо сурталчлах боломжтой аж.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин