Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг арилжааллаа
2012-03-20

Сангийн сайдын зөвлөх Л.Гангэрэл, Сангийн яамны санхүү,эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Батбаяр, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Л.Болормаа нар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн олон улсын зах зээл дээр Хөгжлийн банкны бондыг арилжааллаа.   Санхүүжилтийн эх үүсвэр босгох чиглэлээр анх удаа Хонконг,Сингапур, Лондон хотуудад ажиллаж, тус банкны 580 сая ам.долларын таван жилийн хугацаатай бондыг жилийн 5.75 хувийн хүүтэйгээр олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын ING, Deutsche Bank, HSBC банкуудтай хамтран арилжаалсан байна.   Энэхүү бондын арилжаа нь Монгол Улсын банк, санхүүгийн түүхэнд шинэ хуудсыг нээж, Монгол Улсын Засгийн газар, банкууд, аж ахуйн нэгжүүдийн олон улсын санхүүгийн зах зээлд арилжаалах санхүүгийн хэрэгслүүдийн хүү болон бусад үзүүлэлтүүдэд эерэгээр нөлөөлнө гэдгийг албаныхан дүгнэж байна.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
бие биенээ хайрлацгаая:
асгийн газраас өнгөрсөн онд томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банкийг байгуулсан бөгөөд 600 сая ам.долларын өрийн бичгийг гаргах эрх олгосон. Түүний эхний хэсэг буюу 20 сая ам.долларын бондыг гаргаж арилжаалсан билээ. Түүний үлдэгдэл 580 сая ам.долларын үнэ бүхий бондыг олон улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалах санал тавьсан нь санаанд оромгүй үр дүнтэй болжээ. Учир нь, бонд худалдан авах хүсэлт төлөвлөснөөс арав дахин их ирж, зургаан тэрбум ам.долларт хүрсэн байна. Ингэснээр шинэ төмөр зам, 100 мянган айлын орон сууц зэрэг томоохон хөтөлбөрүүд ажил хэрэг болох хөрөнгийн эх үүсвэр бүрдэж байгаа юм. Энэ бүхний цаана Монгол Улсын уул уурхайн салбар, түүний дотор экспортод тэргүүлэх байр суурьтай болсон нүүрсний ашиглалт, олборлолтын асуудал гаднын хөрөнгө оруулагчдад баталгаа болж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
2012-03-21
GGG:
Хөрөнгө оруулалт орж ирэх нь сайн л байх. Гэхдээ буцаагаад хэрхэн үр дүнтэй дотооддоо эргэлдүүлэх, арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах тал дээр улс орноо гэсэн сэтгэл байдаг л юм бол ухаалаг бодлого бариасай гэж хүсэх минь. Нэг хэсэг хүмүүсийн төлөө биш нийт МОНГОЛЧУУДАА л бодож зөв зарцуулаарай!!!
2012-03-20
Монголбанк валютаа гадаадад 2-3 хувийн хүүтэй хадгалдаг.Харин засгийн газар гадаадаас 5,75-6,5 хувийн хүүтэй зээл авдаг.за тэгээд бодоод үзье.Хэрвээ 5 ангийн боловсролтой бол хариуг хэлээд өгөөч.Миний толгой хүрэхгүй юм.Манай дээдчүүл их ухаантай болохоор хүнд ойлгохдохоор тайлбарлаад өгвөл сайн бна.Харин сангийн дэд сайдад талх бас мах гурилийн үнэ хэд байгааг би хэлж өгч чадна шүү.
2012-03-20
Уул уурхайгаас орж ирэх мөнгө багтаж ядаад цөм баяжина гэсэн нь худлаа болоод долларын ханш хадаад эхэлсэн. Одоо тэгээд өрийн бичгээр баахан доллар босох юм байна. Тэгээд хэзээ энэ нь бүтээн байгуулалт болох юм бэ. Эсвэл төгрөгийг цаас болгож газар нутгаа өрөндөө тавиад туух юм уу. Энэ уул уурхай биднийг хааш нь чирээд байгаа нь аймаар байна
2012-03-20