О.Алтангэрэл: Хэргийг бүхэлд нь түтгэлзүүлж болно
2012-03-21

Цагдаагийн дарга нарын хэрэгтэй холбогдуулан генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл  Сүхбаатар дүүргийн шүүхийн байранд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Үндсэн хуулийн цэцэд үйлчлүүлэгчтэйгээ холбоотой хэргийн зүйлчлэлийн талаар хүсэлт  гаргасан нь маргаан дэгдээжээ. Түүнээс зарим зүйлийг асууж тодрууллаа.

-Үндсэн хуулийн цэцэд ямар маргаан дэгдээв?

-Цагдаагийн дарга нарт холбогдох эрүүгийн хуулийн 294., 294.2 дэх заалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсэг дэх заалтыг зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргаж өгөх” талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан. Миний үйлчүүлэгчтэй холбоотой  хэргийн зүйлчлэлийн талаар Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас өнөөдөр хариу ирүүлжээ

-Ямар хариу ирүүлсэн юм бэ?

Цэцээс ирүүлсэн хариунд “Өмгөөлөгч О.Алтангэрэлийн мэдээллийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа болно” гэсэн байна.  Тэгэхээр Үндсэн хуулийн цэцэд  миний үйлчлүүлэгчид хэрэг үүсгэсэн зүйл ангийн асуудлаар маргаан үүссэн  тохиолдолд хэргийг бүхэлд нь түдгэлзүүлдэг хуулийн заалт бий. Үүнийг үндэслэвэл Сүхбааатар дүүргийн шүүх цагдаагийн хуучин удирдлагуудад авсан цагдан хорих шийдвэрээ даруй хүчингүй болгох, хэргийг бүхэлд нь түдгэлзүүлж болно. -Таны үйлчлүүлэгчид дрокуророос  цэргийн гэмт хэрэг үйлдсэн гэдгээр ял төлөвлөсөн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Тэгэхээр цэц Үндсэн хууль зөрчсөн эсэхд дүгнэлт гаргах учиртай. Та хэзээ энэ талаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргав?

-Арав хоногийн өмнө гаргасан байсан. Энэ асуудалд маргаан үүсгээд явж байгаа талаар өнөөдөр цэцээс хариу ирүүллээ. Ер нь цагдаагийн удирдлага, тэдний ар гэрийнхэн, шүүх, цагдаагийн байгууллагын дунд үл ойлголцол үүсээд байгаа учир энэ асуудалд хариу өгөхийг цэцээс хүсээд байсан юм.

-Одоо цагдаагийн дарга нарыг цагдан хорих үндэслэлгүй гэсэн үг үү?

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 229.1.3-т “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт нь Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэн даруй зогсоох ёстой. Тиймээс цэцийн дүгнэлт гарах хүртэл ямар ч шүүх хурал, ямар ч цагдан хорих ажиллагаа явагдахгүй  хуулиараа бол. Гэхдээ шүүх цагаан дээр хараар бичсэн хуулийг мөрдөх эсэхийг мэдэхгүй юм.

-Энэ хүсэлтээ Сүхбаатар дүүргийн шүүгчид өгсөн үү?

-Дөнгөж сая 16.10 цагт Сүхбаатар дүүргийн шүүхийн бичиг хэргээр дамжуулан өглөө. Энэ талаар Ч.Хосбаяр шүүгчид танилцуулахад бичиг хэргээр дамжуул гэсэн. Танилцаад хуулийн дагуу хэргийг түдгэлзүүлнэ гэж найдаж байна. Миний шүүхэд хүргүүлсэн хүсэлтэд  Ч.Амарболдыг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт зааснаар яллаж танай дүүргийн шүүхэд шилжүүлсэний дагуу  хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйл нь Үндсэн хууль зөрсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хандсаны дагуу цэцийн гишүүний тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байгаа болно. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1.3 “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргааан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол” гэсэн заалтын дагуу хэрэг шийдвэрлэх ажиллагааг нэн даруй түтгэлзүүлж өгнө үү" гэсэн хүсэлтийг уламжиллаа.  Хүсэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 “ хүсэлтийг боломжтой бол шууд ... шийдвэрлэнэ гэсэн заалтын дагуу шийдвэрлэх боломжтой.

-Ямар хугацаанд шүүхээс албан ёсны хариуг өгч, шийдвэр гаргах бол?

- Шүүгч даруй шийдвэрээ гаргахыг шаардаж, шүүх дээр хүлээнэ.

-Хэргийг нь тусгаарласан Г.Ганбаатар болоод бусад шүүгдэгч хамаатай юу?

-Бүгд хамаарна. Энэ хэрэг бүхлээрээ түдгэлзэх ёстой. Хэрэг түдгэлзснээр холбогдогч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах боломжгүй.

-Цэргийн гэмт хэргийн зүйлчлэлийг хуульчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Яагаад хүчингүй болсон зүйл ангиар ял төлөвлөсөн юм бэ гэдэг асуулт хариулт хүлээж байна. Тэгэхээр цэц энэ маргааныг нэг мөр болгоно биз дээ?

-Монгол Улсын Их хурлаас 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсгийн “цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гал түймэртэй тэмцэх байгууллагын офицер, ахлагч, гал сөнөөгч, хорих байгууллагын алба хаагч энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтыг хүчингүй болгосон.

Цагдаагийн алба хаагч нь Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3,4 дүгээр зүйлийн заалтаар цэргийн алба хаагчдын ангилалд хамаарагдахгүй байна. Иймд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчдыг Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлд заасан цэргийн албаны эсрэг гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр  Үндсэн хуулийн цэцээс ямар дүгнэлт гарахыг хүлээж байна.

-Шүүх хурлын үеэр шүүгдэгч О.Зоригт шүүн таслах ажиллагаанд саад учруулж шүүгч рүү заналхийлсэн гэж үнэн үү?

-Би шүүх хуралд суусан хүн мэдэлгзй яахав. Шүүгчийг заналхийлсан ямар үйлдэл гаргаагүй.

-Энэ сарын 14-нд болсон шүүх хурлаар  Ч.Амарболд нарын хэргийн зарим хэсгийг  нээлттэй явуулах шийдвэр гаргасан юм уу. Тэгэхээр сэтгүүлчид шүүх хуралд сууж болно гэсэн үг үү?

-Төрийн нууцад хамаарах баримт бичгийг хэлэлцэх хэсгийг нь хаалттай явуулна. Бусад үед шүүн таслах ажиллагаа сэтгүүлчдэд нээлттэй явагдана гэсэн шийдвэр гаргасан л даа.

Н.Түвшин

 

Shuud.mn
Сонин хачин
ANDAA!!:
CHI NEEREE HET DURDEE ITGEED HUULIIG CH SHUUHIIG CH BURUUTGAAD SHUUHIIN BOYE DAASAN BAIDLIIG ALDAGDUULAHIIG HICHEEJ , ESREGEEREE OORIIN UILCHLUULEGCHIIG ULAM HUND BAIDALD ORUULJ BAINA!! HETSERHII ORILJ CHARLAJ BUSDIIG BURUUTGAJ TURUULJ DUUGARSAN HOHOONII AM HOLDDOG L YUMDAA!! MASH MUU TAKTIKAAR BURUU OMGOOLJ BAINA!!
2012-03-21
hey!!:
chi yu ch shiidegdeegui baihad heterhii showdaj ulam l shorond oroh magadlaliig ni nemegduulj baina daa!!!
2012-03-21
Hudlaa huuli meddeg dur esgej olon doloon yum dongosoj bhaar omgoolson shig omgoolood buruugui yum bol teriig ni notlood yamar hun buud gesen tushaal ogsoniig ta medej bga bol shuud helj chaddaggui MALUU CHI!!! ARD TUMNII TARHIIG BITGII ERGUULEED BAI MUU PIZDA MINI hOSHNOGONIIHOO BAASIIG ARILGAJ CHADAHGUI BJ
2012-03-21
Өмгөөлөгч буруугүй. Тэр хийх ёстой зүйлээ хийж байна. Нэгэнт л энэ хүмүүсийг өмгөөлнө гэж тохирсон бол хуулийн хүрээндээ, хуулийн зохицуулалтгүй бол цоорхойг нь ашиглаад, ер нь хуулиар хориглоогүй бүхий л боломжийг ашиглаад үүргээ биелүүлэх ёстой. Тэгэхээр өмгөөлөгчийн мэргэжлийн ур чадварыг сорьсон мөчүүдэд түүнийг битгий доош нь хий. Тэр хэний ч дайсан биш, ажлаа хийж л яваа хүн. Чамд амжилт хүсье.
2012-03-21
Алтангэрэлд амжилт хүсье. Хууль бус үулдэл хууль бусаараа нотлогдох болно
2012-03-21
Зочин:
Алтангэрэл гэдэг энэ лалар ингэж балайтахаа болимоор юм. Ингэхэд ийм дүүрчихсэн өмгөөлөгчийг хянаж шалгадаг Өмгөөлөгчдийн холбоо молбоо гэж Монголд байна уу. Энэ новшид төрөөс төрсөн тэрбумтан хурандаанууд их мөнгө өгч дээ.
2012-03-21
энд сэтгэгдэл бичсэн хүмүүс аливаа зүйлийн учир холбогдолыг ойлгодоггүй эсвэл ойлгохыг хүсдэггүй зөвхөн өш хонзон төдийхнээр өдөр хоног өнгөрөөдөг мангуунууд бололтой хөөрхий чааваас даа. өмгөөлөгч чамайг намайг ч төрөөс тэдний буруутай үйл ажиллагаанаас хамгаалдаг бөгөөд хуулийн хүрээнд бүхий л арга хэмжээ авдаг юм, Алтангэрэл өмгөөлөгчийн авсан арга хэмжээ үүний л нэг жишээ бөгөөд цаашид авах арга хэмжээнмй өчүүхэн хэсэг гээд бод доо, Одоо бүх ажиллагаа өмгөөлөгч нарын зүгээс хийгдэх болно мангуу толгойнууд минь. Мангуунуудын толгойд багтсанаар хууль хэрэгждэг юм биш. Та нарт ч өмгөөлөгч туслахад бэлэн. Харин шүүх цагдаа прокурор нь та нар шиг мангуунуудын гэм буруутай үйлдэлд шорон уруу явуулдаг асаалттай танк л гэсэн үг гэдгийг ойлгох чадваргүй мангуунууд юм аа та нар
2012-03-21
Zochin:
Àíõ ¿éìýýí ñàìóóí, ãàëäàí øàòààëò, òîíîí äýýðýìäýëòèéã çîõèîí áàéãóóëñàí Áàòçàíäàí, Ìàãíàé, Æàðãàëñàéõàí íàðûí çýðýã äýýðýì÷èäýý øèéòãýý÷. ßàãààä òýä íàðû㠺캺ðººä, îãò õàìààã¿é ìýò îðõèîä áàéãàà þì áý. Ýëáýãäîðæèéí èâýýëä î÷ñîí ãýýä òýä íàðûí òîëãîéã èëýýä áàéãàà þì óó.
2012-03-21
zochin:
чоно борооноор гэгчээр энэ өмгөөлөгч л овоо баяжиж авах шив
2012-03-21
Undsen huuli zurchsun gemt hergiig undsen huuliin tsets umguuluv ....ene onii onigoo bailgui
2012-03-21
zochin:
chi tiim surhii ium shuuh deer tsaad hurandaagaa buruugui gedegiin yagaad notlohgui bga ium be. buruutain oilgomjt
2012-03-21
Хэрэг олны анхаарал татах тусам өмгөөлөгч нарт өөрсдийгөө рекламдах сайхан боломж гарч ирэх юм даа. Үл гүйцэлдэх санаа бодож олчоод болсон болоогүй, бүтсэн бүтээгүй ярьж л байдаг.
2012-03-21
Ugaasaa l axuixan mungu olox gej yadaj baixad
2012-03-21
Chamd mungu ni l xeregtei
2012-03-21