Ерөнхийлөгч Наурызын баярт оролцов
2012-03-21

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн урилгаар “Наурыз-2012” хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хаврын баяраа тэмдэглэж байгаа казах түмэнд хандаж мэндчилгээ дэвшүүлэхдээ  “Монгол Улсын өнцөг булан бүрт амьдран суугаа казах түмэн та бүхэндээ ирж яваа сайн сайхан цагийн эхэн-Наурызын баярын мэнд хүргэе. Энэ бол уламжлал ёс заншлаа дээдэлж, ахмадаа хүндэтгэж, амжилт бүтээлээ дүгнэдэг сайхан баяр. Өнгөрсөн 2011 онд хөгжил, бүтээн байгуулалт, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлсэн аймгуудын тоонд Баян-Өлгий аймаг орсон нь манай казах түмний ажилсаг хөдөлмөрч чанарын үр дүн юм” хэмээн тодотголоо. “Наурыз-2012” хүндэтгэлийн арга хэмжээнд Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа урлаг соёл, улс төр, боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн алдартнууд тэргүүтэй 300 гаруй зочид, казахын ард түмний төлөөлөл хүрэлцэн ирсэн байв. Наурыз баярыг дуу хуур, домборын эгшиглэнт аялгуутай, идээ будаагаар дүүрэн хотол олноороо тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ үдэш ч  мөн дуу хуур, ерөөл магтаалаар дүүрэн  Наурызын баяраа сайхан тэмдэглэлээ. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин
enhee:
MGL ulsiin erunhiilugch ee!uuriig chin harahaar,bas ard tald chini taiwan amgalan baij chadaj bgaa eejiig chini bodohoor setgel mini uwduj tuiliin ih gomdoh bolloo.Ene bol ganst bi bish MGLiin niit emegteichuud,ehchuud,emegcguud bigdeeree iim setgegdeltei boljee,Ta nar yaj ingej chadna we?
2012-06-10