Санал тоолох машиныг танилцуулна
2012-03-21

Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн санал авах, тоолох, сонгуулийн дүнг нэгтгэн хадгалах, дамжуулах, баримтжуулах ажиллагааг нэг зэрэг гүйцэтгэх техникийн боломж бүхий сонгуулийн зориулалттай, АНУ-ын “Dominion voting systems” компанийн “Image Cast” загварын төхөөрөмжийг УИХ-ын сонгуульд ашиглахаар гэрээ байгуулсан билээ. СЕХ-ноос сонгуульд ашиглах үүднээс 2500 машин захиалсан бөгөөд нэг бүр нь 3200 ам.долларын үнэтэй аж. Энэхүү санал хураах төхөөрөмжийг ирэх дөрөвдүгээр сарын 4-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д мэдээлэл технологийн мэргэжилтнүүдэд танилцуулахаар төлөвлөжээ. Танилцуулгаар төхөөрөмжид суурилуулсан програмчлалын аюулгүй байдал болон нууцлал зэргийг танилцуулах юм байна. С.Жигүүр  
Shuud.mn
Сонин хачин
ene sanal tooloh mashiniig chin MCS company niiluuleh gej bgaa gesen sh dee
2012-03-21