Цагдаагийн ахлагч нар зөвлөлдлөө

img

Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсээс санаачилан "Цагдаа-Таны төлөө зөвлөгөөн"-ийг 2 дахь жилдээ Төрийн ордны их танхимд зохион байгууллаа. Уг зөвлөгөөний гол зорилго нь нийслэл хотод ажиллаж байгаа цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлж, дүгнэх, алба хаагчдын ажлын туршлага солилцох, чөлөөт цагийг зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлэх, цагдаагийн ахлагч бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлэх байв. Зөвлөгөөнд 29  байгууллагын 853 алба хаагчийг оролцууллаа.

Жилийн хугацаанд нийслэлийн хүрээний цагдаагийн ахлагч бүрэлдэхүүн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах үүргээ гүйцэтгэхдээ иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас давхардсан тоогоор 252089 дуудлага, мэдээлэл хүлээн авч, 190892 захиргааны зөрчил илрүүлэн, 188535 хүнд 803.9 сая төгрөгийн  торгуулийн  арга хэмжээ авч, архидан согтуурч танхайрсан, гудамж талбайд өөрийгөө авч явах чадваргүй байсан 38053 хүнийг эрүүлжүүлж, 47306 хүнийг ар гэр,асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгч, биедээ зэвсгийн чанартай авч явсан 977 хутга мэс, зодооны хэрэгслийг хураан авч, хуулийн дагуу шийдвэрлэн, шүүх, прокурор, мөрдөн байцаалтаас оргон зайлсан 641 хүнийг баривчлан, холбогдох газруудад хүлээлгэн  өгч, үйлдэл дээр нь 569 гэмт хэргийг илрүүлж, 529 гэмт хэргийг таслан зогсоож давхардсан тоогоор 1623 хэв журмын хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж ажилласан.

Зөвлөгөөнийг тохиолдуулан нийт 1827 цагдаагийн ахлагч бүрэлдэхүүнээс өнгөрсөн жил зохиогдсон “Цагдаа- Таны төлөө зөвлөгөөн”-өөс гаргасан “Уриалга”-ыг хэрэгжүүлсэн байдал, цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний хийж гүйцэтгэсэн ажлын үр, дүнг хэлэлцүүлж,  ажлын үр бүтээлтэй ажилласан нийт 120 алба хаагчдыг ХЗДХЯ, ЦЕГ, НЗД, ИТХ болон бусад байгууллагын шагналаар шагнаж урамшуулав. Үүнээс ХЗДХЯ-ны “Цагдаагийн алдар” тэмдэгээр Нийгмийн хэв журам хамгаалах газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Л.Түмэнжаргал, ХЗДХЯ-ны “Хүндэт жуух”-аар Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Очирбат, Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн гавьяа” тэмдэгээр Цагдаагийн авто баазын жолооч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Р.Бямбадорж, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Чойбалсан, цагдаагийн ахлах ахлагч О.Лхагваа зэрэг алба хаагчид шагнагдсан.

Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ