Та машиныхаа арлын дугаарыг мэдэх үү?
2012-03-22

Жолооч нар машиныхаа арлын дугаарын мэддэггүй. Зарим тохиолдолд арлын дугаараа олоод хэлчих чадваргүй байдаг байна. Тиймээс уншигчдад хэрэг болох үүднээ арлын дугаарын талаарх мэдээллийг хүргэ байна. XX зууны 1980-аад оныг хүртэл бүх автомашин долоон шифр бүхий арлын /шасси/ дугаараар тодорхойлогддог байсан. Энэ хэлбэр нь тухайн тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг бага агуулдаг дутагдалтай байжээ. Иймээс автомашин үйлдвэрлэгчид 17 тэмдэгт бүхий олон үсгэн тэмдэглэгээтэй VIN CODE буюу тусгайлан ялгах тэмдэгт /арлын дугаар/-ийг хэрэглэх болсон. 1977 онд АНУ болон Канадад автомашины арлын дугаарыг илтгэсэн ISO 3779 стандарт бий болсон түүхтэй. Энэ стандарт бий болсноор автомашиныг төрөлжүүлэх, хулгайчаас хамгаалах энгийн бөгөөд найдвартай аргыг олж чадсан гэж үздэг. Одоогоор дэлхий дахинд ISO 3779-1983 стандартыг мөрдөж байгаа бөгөөд нийт автомашин үйлдвэрлэгч 24 улс багтдаг. Автомашины vin code бичигдсэн тусгай таблиц нь автомашины салдаггүй эд анги болох кузов, эсвэл арал дээр байрлана. VIN CODE-ийн 17 тэмдэгт нь ихэвчлэн нэг шугаманд /зарим тохиолдолд хоёр шугаманд/ хоорондоо ямар нэгэн зай авагдахгүй, дунд нь ямар нэгэн тэмдэгт /цэг таслал гэх мэт/ хэрэглэхгүйгээр бичигдсэн байна. VIN CODE нь гаргацтай тод, автомашины ашиглалтын хугацаанд бүдгэрч арилахгүй, өөрчлөхөд төвөгтэй буюу дууриалган хийх боломжгүй нөхцөлөөр хийгдсэн байна. Энэхүү системийг 30 жилийн дотор нэгэн утга агуулга бүхий тоо болон үсэг давхцахгүй байхаар тооцсон. VIN CODE-д 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 гэсэн араб тоо болон латин үсгүүдийг хэрэглэдэг. Латин цагаан толгойн I үсэг нь 1-ийн тоотой. О болон Q үсгүүд нь 0 тоотой андуурагдах магадлалтай тул I.O.Q үсгүүдийг хэрэглэдэггүй. ISO 3779 стандартад зааснаар автомашины үйлдвэрлэсэн он нь тухайн жилийн долдугаар сарын 1-нээс эхэлж дараа жилийн зургадугаар сарын 30-аар дуусгавар болно. Жишээ нь:1993 оны 7 сарын 1-нд үйлдвэрээс гарсан автомашины vin code - д R үсэг байгаа нь тухайн автомашин 1994 онд үйлдвэрлэгдсэн болохыг нотолно. /Зарим улсад 10-1-ээс 5 сарын 1 хүртэл тооцдог. Volkswagen/ 1980 оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашинуудын оны тэмдэглэгээг хүснэгтээр үзүүлбэл:
Shuud.mn
Сонин хачин
chamaig bodvol bi dundaj seheeten za Grande marktai guilgachin baij hol hutsaj hevt chi
2012-03-22
bi:
Anonymous erguu minee cham shig tenegt heregtei heden ond uildberlesen mashin unaj bgaagaa medeh uu hunii amaar teden onii zaluu tereg geed erguutej yabaa cham shig mald za daa chamd bankush ch bhgui dee hahaha
2012-03-22
tegeed hend heregtei um eniig olson oloogui ain? teneg um bichihee boli
2012-03-22