Засаг дарга нар шалгагдаж байна
2012-03-22

Сонгуульд тоосоо үзэж торгон жолоогоо өргүүлчих санаа  битүүхэн тээж явсан аймгийн засаг ноёдоос 12 нь АТГ-ын үүд сахиад удаж байна.  Тэдний хэрээс хэтэрсэн хууль бус үйлдэл  аль эрт  авлигчдыг агнагчдын чихэнд хүрч түрүүч нь  хар гэрт суусныг уншигчид санах биз ээ.   Улсын төсөв рүү хэрхэн гар дүрснээ   мөрдөн байцаагчдаа  нэг бүрчлэн өчиж суугаа тэдгээр  засаг ноёдын талаар дор танилцуулья. Орхон аймгийн Засаг дарга  асан Д.Оюунбат ялаа эдлэж байна Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат  хууль бус  үйлдлээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хэдэн сар шалгуулж  эцэст нь  Баянзүрх дүүргийн шүүхээс 2.4 жилийн хорих ял авсан юм. Тэрбээр Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан улсад их  хэмжээний хохирол учруулсан гэм буруу нь шүүхээр тогтоогджээ. Тодруулбал, тус аймгийн Засаг асан Д.Оюунбат нь таван тэрбумын өртөгтэй цэнгэлдэх хүрээлэн барих тендерийг авсан ч гурван тэрбумыг тоншсон нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл түүний босгосон цэнгэлдэх хүрээлэнг мэргэжлийн экспертүүд үзээд хоёр орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон гэж дүгнэсэн  аж. Түүнчлэн аймагтаа  “Бурхан багшийн сэрэг дүр” нэртэй хөшөө босгосон “Тод-жаргал” ХХК нь  Д.Оюунбаттай  үгсэн хуйвалдаж тендер шалгаруулалтад оролцоогүй, татварт өртэй зэрэг хууль зөрчсөн үйлдлээ шүүлгэсэн юм. Говьсүмбэрийн Засаг дарга Ж.Баянмөнх жилдээ 100 сая төгрөгийн орлоготой Эхнэртээ газар олгох тушаалд гарын үсэг зурж эрх мэдлээ хэтрүүлдэг албан тушаалтан бол Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хавтаст хэргүүдийнхээ тоог нэгээр нэмж Ж.Баянмөнхийг өнгөрөгч жилээс мөрдөж эхэлсэн юм.  Ноёны зөөлөн сэнтийгээс хар гэрт  дуудагдсан Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийг   хуулийн байгууллагаас албан тушаалын хэрэгт сэжиглээд багагүй хугацаа өнгөрч байгаа нь энэ. Түүнийг “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өвөрмонгол найздаа бэлэглэж их хэмжээний авлига авсан гэх бор шувуу олны дунд нисч эхэлсэн. Тэрхүү  үг яван явсаар АТГ-ын хаалгыг татахад хүргэсэн юм. Эх сурвалжийн хэлснээр засаг ноён  “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өөрийн найздаа хувьчлахын тулд өмч хувьчлалын комисс болон доод тушаалтнууддаа хууль бус шаардлага тавьж, дарамталсан гэх мэдээлэл бий. Тэрбээр Улаан­баатар хотод хоёр  байртай. Жилдээ 100 саяын орлоготой, түүнчлэн ямар ч дуудлага худалдаагүйгээр өөрийн эзэмшилд авсан долоон газартай. Аймагтаа нэг байрны  ор­цыг нь авч 2, 3, 4 дүгээр давх­рын гурван айлын байрыг нэгтгэн хоёр хүүдээ өгсөн ч гэдэг.  Тэгэхдээ өрхийн эмнэлэг ба­рих нэрээр төсвөөс хөрөнгө гаргуулан хүүхдүү­дийн­хээ орон байрыг за­сч өгсөн тухай ч баримтууд Авлигатай тэмцэх газарт  шалгагдаж буй хавтаст хэрэгт нь бий. Хэрэв түүний гэм буруу нь шүүхээр тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлнэ. Налайхын Засаг дарга Б.Баяндэлгэр авлигын хэрэгт шалгагдаж байна Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн овоо хараанд өртөн өнгөрөгч оноос албан тушаал, авлигын  хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн билээ. Түүний 300 га газрыг БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Жэхуан групп”-т их хэмжээний мөнгөөр зарахыг завдаж, 320 га газар эзэмших гэрчилгээ олгож өгнө хэмээн амлаж 50 мянган ам. доллар хахуульд авсан гэх хэрэгт буруутгагдаж, сэжигтнээр татагдсан байна.  Өөрөөр хэлбэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж онц их хэмжээний авлига авсан  байж болзошгүй гэж сэжиглэгджээ.  Хэргийг шалгах явцад түүнд 50 мянган ам.долларын хахууль өгсөн гэдгээ “Жэхун” групп хууль зүйн “Хан Мон Лоу” хүлээсэн аж. Түүгээр ч барахгүй Налайхын уурхай руу тавьсан бетонон замыг дур мэдэн хуулуулсан нь  шаардлага хангаагүй тул налайхчууд нэлээд бухимддаг юм байна. Б.Баяндэлгэр  өөрийн мэдлийн “Хөл Налайх” цэцэрлэгт хүрээлэндээ уг замыг тавиулахын тулд  замыг хуулуулсан хэмээн иргэд  эсэргүүцлээ илэрхийлжээ. Өөрийн  эзэмшлийн цэцэрлэгтээ хандив өргөөгүй аж ахуй нэгж, иргэдэд ямар нэгэн зөвшөөрөл өгөхгүй, баримт бичгийг нь удаах зэргээр хүндрэл учруулдаг болсон   гэх яриа ч гарчээ. Тэрбээр  Налайх дүүргийн Засаг даргын албан тушаалыг 2009 оноос  хойш хаших болсон аж. Нутгийн иргэдийн ярихаар Баяндэлгэр үг дуу цөөн, ажилдаа хариуцлагатай нэгэн байсан ч сүүлийн үед хэл ам татлах болсон нь итгэл хүлээлгэсэн олон хүний сэтгэлийг гонсойлгоход хүргэжээ. Тун удахгүй түүний авлига авсан эсэхийг  шүүх тогтооно. Хэрэв шүүхээр гэм буруу нь тогтоогдвол  3-5 жилийн хорих ял авах юм байна. Увсын Засаг дарга Э.Цасчихэрийн хэргийг прокурор хянаж байна Төсвийн мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт холбогдоод буй Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрийг тус аймагт өнгөрсөн онд барихаар төлөвлөсөн Нарийны голын 325 м, Тээлийн голын 75.3 м гүүрийн барилгын ажлыг өөрийн "Мөнхжим" компаниар гүйцэтгүүлэхээр 710 сая төгрөг авсан хэрэгт анх шалгаж эхэлсэн билээ. Түүнчлэн  төрийн албан хаагчдын таван давхар орон сууцыг дөрвөн давхар болгон барьсан гэх иргэдийн мэдээллээр АТГ-т шалгаж эхэлсэн. Түүнээс гадна Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр болон бусад албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн Б 26 сая төгрөг завшиж, үрэгдүүлэх боломж олгосон гэмт хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусгасан юм. Улмаар Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан "Төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулсан", 150 дугаар зүйлд заасан “Төрийн өмчийг завшиж үрэгдүүлсэн" гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр Увс аймгийн прокурорын газарт шилжүүлсэн  ч хэрэгсэхгүй болгож байв. Гэвч  дээд шатны прокурор  түүнд холбогдох хэргийг дахин шалгаж шийдвэр гаргасан юм. Одоогоор Э.Цасчихэрт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусчээ. СХД-ийн Засаг дарга Ц.Болдын хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусна Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдыг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад багагүй хугацаа өнгөрч байна. Түүнд хамаарах Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг завшсан гэх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа орсон талаар эх сурвалж мэдээллээ. Албан бус эх сурвалжийн мэдээллээр Ц.Болдыг цас хайлуулах бодисонд төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая гаруй төгрөг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж, УМБГ-т шалгаж байсан ч албан тушаалтай холбоотой учир АТГ-т шилжүүлэн шалгуулжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард уг хэрэгт холбогдуулан нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаярыг шалгаж, цагдан хорьсон юм. Хэвлэлд гарсан мэдээллээр бол тэднийг хамтран цас хайлуулах бодис авах нэрийдлээр жил бvр тєсєвт мєнгє суулгаж, хувьдаа завшсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав тэрбум төгрөгөөр тансаглав Хөвсгөл аймгийн цагдаа, эмнэлгээс бусад нь Засаг даргынх болсон хэмээн иргэд сүүлийн хэдэн жил ярьсан. Тус аймгийн Засаг дарга Л.Цэрэнжавыг аймгийнхаа 80 жилийн ойг тэмдэглэхэд Засгийн газрын тогтоож өгсөн хэм хэмжээ болох 10 сая төгрөгийг хэтрүүлэн нэг тэрбум төгрөгөөр наадам тэмдэглэсэн гэх юм билээ. Түүнийг дээрх асуудлаар АТГ-аас шалгаж байгаа юм байна. Ц.Жанлав сүүлийн гурван жил эмнэлгийн акттай явлаа Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав. Авлига авах болохоороо эрүүл саруул болж, АТГ-т шалгуулах болохоор эмнэлгийн акт бариад гүйчихдэг муу зуршилтай нэгэн. Тэрбээр сүүлийн гурван жил ийм зуршилтай болоод буй зартай Засаг ноён. 2008 онд өөрийнх нь болон эхнэрийнх нь нэр дээр бүртгэлтэй хоёр орон сууц, өмнөх оны хөрөнгө орлогын мэдүүлгээс хасагдсан хоёр барилга байгууламжийг бусдад худалдаж олсон 50 сая төгрөгийн орлого, өөрийн эзэмшлийн “Дорнод бөхийн өргөө”-нөөс олдог орлого зэргээ худал мэдүүлсэн, газрын наймаа гээд энэ нөхрийн талаархи хар мэдээлүүд АТГ-т 20-30 хуудсаараа хөглөрдөг гэдэг. Түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсээр. Их хэмжээний газрын наймааны хэргээр Булган аймгийн Засаг дарга шалгагдаж байна Булган аймгийн Засаг дарга М.Оюунбатыг тус аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг дарга Г.Ганхуягийн хамт АТГ-т шалгаж байгаа. Тэднийг “UFС” групп болон зарим нэр бүхий компанид их хэмжээний газар олгосон гэх хэрэгт сэжигтнээр татаад байгаа юм. Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярт эрүү үүсгэв Нийслэлийн прокурорын газраас Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярт эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол гаргасан байна. Тиймээс АТГ-ын хоёр мөрдөн байцаагч тус аймгийг зорьжээ. Нутгийн иргэдээс тус газарт “Засаг дарга Ш.Амгаланбаяр албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн тендергүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авч, танил талынхаа компанид давуу эрх олгодог. Тухайлбал, ХХААХҮЯ-наас хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор 200 сая төгрөгөөр трактор, компайн худалдан авах эрх олгосон. Гэтэл Засаг дарга Ш.Амгаланбаяр “Агсу Алтай” гэх компанид тендергүйгээр 100 сая төгрөг шилжүүлж компиан авсан. Орон нутагт барьж буй барилгын зураг төслийг хувийнхаа компанид давуу эрх олгон хийлгэдэг” гэжээ. Өвөрхангайн Д.Тогтохсүрэн шалгуулна Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн орон нутагтаа гарсан хууль бус үйлдлүүдийг өөгшүүлэн, хаацайлж байгаа учраас тус аймгийн Ардчилсан намын гишүүд АТГ-т хандаж шалгуулах хүсэлт гаргасан юм. Улсын төсвөөс санхүүжүүлэн өнгөрсөн онд тус аймагт бүтээн байгуулсан Өндөр Гэгээн Занабазарын сэргэг дүр бүхий цэцэрлэгт хүрээлэнг барих явцад 200 гаруй сая төгрөг завшсан. Эрх мэдлээ хэтрүүлэн албан тушаалын томилгоо хийж, аймгийн төвийн А зэрэглэлийн бүсийг танил тал, гэр бүлдээ өмчлүүлсэн. Аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудаас хандив нэрийн дор их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж хувьдаа завшсан. Татвар төлөгчдийн мөнгөөр 35 хүнийг Сингапурт аялуулсан гэх зэрэг хууль бус үйлдэл нь хэрээс хэтэрсэн хэмээн үзэж Д.Тогтохсүрэнг шалгуулах хүсэлтээ АТГ-т хүргүүлжээ. Тэдний мэдээлснээр Өвөрхангай аймгийн удирдлага нэгэн гэр бүлийн мэдэлд ороод байгаа учраас жирийн иргэд нь аж төрөх аргагүйд хүрээд байгаа гэнэ. Өвөрхангай аймгийн хөгжил, бүтээн байгуулалт, эдийн засгийн чадавхи цаасан дээр өндөр хувьтай гарч байгаа хэдий ч бодит байдал дээр нутгийн ард иргэд ядуу, дорой амьдарч байгаа гэсэн юм. Н.Түвшин
Shuud.mn
Сонин хачин
zochin:
elbegdorj solongosuuadad tarialangedeg gazriig ogson odoo ter solongosuud gazraa aviiged bgaasurag duuldah uyn nuguu shudraga avilga geed bdag eronhiilogch yagad iim yariand orov uenen hudliig survaljlaach
2012-07-11
TSERENZAVIG SAIN SHALGAH HEREGTEI
2012-03-23
ZUV:
ZUV SHUUU! TSERENZAVIG SAIN SHALGAH HEREGTEI HAMGIN AMITNI UM EDSEER TARGALJ UHEH GEJ BGAN,
2012-03-23
Ховд:
Ховдын НЯМДАВАА Авилгалчинг шалгаачээ!...Өөрийгөө мөн ч их рекламдах юм даа хөөрхий...Хэдэн телевизээс салахгүй шүү дээ.Саяхан Үндэсний телевизийн дууны тэмцээн Ховдод эхэлж байх юмаа мөн л нөгөөх Нямдаваа арай ч дээ...Эсгий хийх газар нохой хэрэггүйшдээ.Энэ хулгайчийг яагаад шалгадаггүй юм вэ?
2012-03-23
ха ха чи хүүхэд нь юм уу
2012-03-23
Г.ГАНХУЯГ:
БУЛГАНЫ ЗАСАГ АДРГА МААНИЙН ОЮУНБАТ ДЭЭЛЭЭ НӨМӨРВӨЛ ТААРНА. ТЭРЭЭР ХУТАГ-ӨНДӨР СУМЫН ЗАСАГ ДАРГА Г.ГАНХУЯГИЙН ХАМТ ГАЗРЫН НАЙМАА ИХ ХИЙСЭН ХҮН. "УВС ХҮНС" КОМПАНИЙН ЗАХИРАЛ АМАРААД МАЛЧДЫН БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫГ БУЛААЖ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЗОРИУЛАЛТААР ЗАРСАН ЮМ. ТҮҮНДЭЭ М.ОЮУНБАТ, Г.ГАНХУЯГ НАР ИУС БҮР 100 САЯ ТӨГРӨГ АВСАН. ТЭР БҮҮ ХЭЛ РАШААНЫ ГАЗРЫГ ДАВУУ ЭРХТЭЙГЭЭР ДЭЭР КОМПАНИД ХУДАЛДСАН. БАС Л МӨНГӨ АВСАН. М.ОЮУНБАТ, Г.ГАНХУЯГ ХОЁР ИХ ХҮҮХЭМСЭГ. БИЕ БИЕДЭЭ ХҮҮХЭН ОЛЖ ӨГЧ ЗУГАА ЦЭНГЭЛ ХӨӨЦӨЛДӨХ ТАЛ ДЭЭР ГАРГУУН. М.ОЮУНБАТ НЬ Г.ГАНХУЯГИЙНХАА 2-3 ДЭЛГҮҮРТ АРХИНЫ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГООДГ. ТЭР ДЭЛГҮҮРТ М.ОЮУНБАТЫН "БУЛГАН ХАНГАЙ" НЭРТЭЙ АРХИЙГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ЗАРДАГ. М.ОЮУНБАТААС АРХИЫН ЗӨВГӨӨРӨЛ АВАХЫН ТУЛД 1000 ШИЛ БУЛГАН ХАНГАЙ АРХИ ХУДАЛДАН АВАХ БОЛ ЗӨВШӨӨРӨЛ ӨДӨРТӨӨ Л ГАРНА. М.ОЮУНБАТ ИЙМ Л ХҮН. Г.ГАНХУЯГЫГ САЙН ШАЛГАВАЛ ХУЛГАЙН АНГЫН АСУУДАЛ Ч ГАРЧ ИРНЭ. ГАДНААС ИРСЭН ДАРГА НАРЫГ ДАГУУЛЖ ХУЛГАЙН АН ИХ ХИЙДЭГ. ГАХАЙ, БУГА, ГӨРӨӨСИЙГ ХАМГИЙН ИХ ХЯДСАН ХҮН ДЭЭ
2012-03-23
zochin:
ene zubhun MAN -n taliinhan shalgagdaj bgaa yum bn.getel AN -n mash olon lyibarchingyyd bgaa ted yamr ch abilgaliin hereg hiigeegui tseberhen yum bhdaa ,itgehiin aragui yum bn.AN.MAN adilhan,gehdee odoo ehn ehniigee shuuj yallah bolomjtoi bgaagas l bolj bndaa,hen ATG ,SHUUH PROKYROR -t baigaagaas shaltgallaad bndaa.YYL NI AN,MAN 2 BUGD ADILHAN.BID DARAGIN SONGYYLID 3 DAHI HUCHNEES SONGOLTOO HIISEN NI DEER BH ,NOGOON NAMAS CH YUMUU ESBEL BIE DAAN NER DEBSHIJ BYI SHINE ZALYSAAS...
2012-03-22
lidaa:
ardichilsn namiin luibarchid bolimoor yum. odoo songuuli dohood ireheer oorsdoo ylagdah bolohoor niit aimgiin ardchilsn namiihan omdondoo shees tusaaj bga shvv dee.nariig bodbol hiisn yumtai hvn haruulah yumtai oodoos chini haraad helee gargaj garaara salgaawch ogoomoor bna da daanch tiim teneg hvn za . oborhangai aimgiin ardchilaliin ta nar iim yum hiij bvteesn geed yariad nvvr bardam heldeeh tiim baihgvi shvv de Emzeg, orh tolgoilson ehchvvd, olon am bvltei hvmvvsiig oortoo tataj bga bizdee
2012-03-22
Монгол ахан дүүс минь үнэн юм ул болж худал хулгай зол болсон энэ нийгмээс яаж салах вэ санацгаа сэрцгээ. Үр хүүхдүүдээ хэнд найдаж үлдээх вэ аймшиг гамшиг нүүрлээд байна
2012-03-22
Nergvi:
orin mend . Oborhangai aimgiin zasag darga D.Togtohsuren darga 3 jiliin hugatsaand ih zvil hiisen haragdaj bna. Oborhangai aimgaas garaad 3 jil bolood nutagtaa ochihod vneheer saihan bolson bna le. D. Togothsuren tandaa tsaashidiin ajildaa uram zorigoor dvvren, bvteelch zang chini uburhangai aimgiin ard tvmen haraj bga shvv dee. Baruun aimagruu ybah zamd yaj hogjij bgaag hvrtel ongorood yvsan hvmvvs haraj bga . ta harin ooriin hvreelen bgaa hamt ajilladag hvmvvsee l sain sonsoj bgaarai gej zoblie. Vneneer ybahad bolno ah mini ajilaa sain hiij ulam ihiig bvteej, ter tusam ahmad, obgod buuralaasaa surgamj sain abch 4 jildee nvvr bardam dahin sonsogdoj tsaashdaa IH Hurald neree debshvvleerei. Gol odoo dahiad ih yum ih bna shvv ah mini
2012-03-22
bagsh:
Dornodiin janlaw gej hogiin amitan ulsiin 70 cayiin barilgiig 5 cayaar buunii nohoi nartaa ugsiimaa. bagsh nar bid oron gertei bolyoo gehed huts gej baigaamdaa. bas gazriin naimaagaa hiigeed shulsee goojuulj yavnauu
2012-03-22
иргэн:
иймэрхүү зүйлд манайхан хятадаас санаа авмаар юм. 10-аас дээш жил хорих ял өгдөг болох хэрэгтэй тэгэхгүй бол 2,4 жил суугаад гарсан хүн хашрах уу. тэгээд ч гүйцэт суудаг ч юум уу үгүй юум уу
2012-03-22
ub s:
Uvurhangai saihan bolson bna lee tseverhen buteen baiguulsan zuiluudtei nutagtaa ochihod saihan bna lee
2012-03-22
Yneheer l Songuuli duhuud ireheer Ed nar devshchih vii gehees aij Ardchilsan namiinhan helmegdyylj bui hereg. Hudlaa gevel ardchilsan namiin darga neg ch bhgyi bgaa biz de. ATG, erunhiilugch, prokuror geed dandaa Ardchilsan namiin zahialgaar hiij bui ajil
2012-03-22
Зочин:
Говьсүмбэр аймгийн Засаг дарга Баянмөнх ч гэсэн аймагтаа их юм хийсэн. Хуучин балгас болсон байшингуудыг сэргээсэн, зам, гэрэлтүүлэг гээд өөд татсан юм ихдээ хөөрхий, даанч Чойрын хүмүүс гэж бүх юмыг муулж байдаг амны билэггүй ард түмэн байдаг юм. Цэргийн ангиас үлдсэн юмнуудыг ухаж тоноод архи ууж нэгнийгээ муулахаас өөр юм мэдэхгүй. Чөтгөр шүглэсэн газар. Даан ч их аваар осол гардаг юм
2012-03-22
TMJ studio:
http://www.facebook.com/pages/TMJ-studio/366926386681684
2012-03-22
333:
3 ter bum tugrug idched 2.4 jil abaad garchaad ireh yahuu dee ain. ter mungig n yaah yum be?
2012-03-22
Batuush:
yanhan ohin Uchka_m2010@yahoo.com Bolgomjtoi bgaarai zaluusaa.HUlgaich gene shu hahaha
2012-03-22
xyychnii xagartlaa bayjcan zacag darga nariig chalgyylmaar baina.Gazar zaraad dyyccan xvmvvc chvv.C.Erdene,M.Enxboldooc exleed chalgacan deer ATG xer nvdtai xvmvvc ajildag um be ard tvmen chuni xvleej baina
2012-03-22
altan haraatsai:
naaduul chini zailuul elbegeegiin zahialgad ortson zolgui darga nar bna da zailuul. odo songuuli dohood ireheer buur ulstorjuulne de. AN-iinhan gehdee ih mundag bas tseverhen hiideg boljee luivariig
2012-03-22
HUMUUSEE ENIIG ZAAVAL UZEEREI http://www.youtube.com/watch?v=BpJQGmMNGfc
2012-03-22
Elbegdorj saihan shou hiin bna daa...
2012-03-22
АГЕНТЛАГИЙН ДАРГА НАРЫГ БАГТАА АВ Л ДАА. ТЭД ТЭНЦЭХ БАЙТУГАЙ ЖИНХЭНЭ ОДУУД ГЭДГЭЭ НОТОЛЖ ӨГЧ ЧАДНА ШҮҮ. ШИГШЭЭ БАГ ОДУУДТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ
2012-03-22
orsoldogch bag:
chamaig bas shalgaya hediig idsen8 hend yu handiwlasan8 bankand hediig hiisnee hurdan hel
2012-03-22
MONGOL XVN:
UVS AIMGIIN ZASAG DARGA E.TSASCHIXER GANSTAARAA BAISHEE.ANGIJAW U.I.XURLIIN GISHVVN B.CHOIJILSVREN,MUN NUTGIIN AX CH.XVRELBAATAR,NUTGIIN ZUWLULIIN DARGA NYAMDORJ GEED L BUUN SVLJEE SHVVDE XE XE.XARIN PROKUROR DORLIGJAW GUYAI YADIIN BGAAN.BAS NUTGIIN AX.
2012-03-22
îî:
Ãîâüñ¿ìáýð àéìãèéí òàìãûí ãàçðûí äàðãà Äàðõàí÷èìýã ÷è àí÷èíä îíèëîãäñîí ø¿¿ áàÿð õ¿ðãýå
2012-03-22
bayanmunkh:
Bayanmunkhiin buh zuil todorhoi batlagdsan,barimttai shuu dee, ATG yu hgeed bgaa yu be? Gobisumberchuud Saddam huseinees uneheer zalhaj bn shuu dee.!!!
2012-03-22
BOLITSGOO:
ENE MANIINHAN ARAI DENDEJ BNAA?! INGEJ BOLOHGUI SHDEE! YAMAR HASHIRDAGGUI YUM BE?
2012-03-22
ENE MANIINHAN ARAI DENDEJ BNAA?! INGEJ BOLOHGUI SHDEE! YAMAR HASHIRDAGGUI YUM BE?
2012-03-22
ХУ ЛУЙВАРДАХАА ЗОГСОО!:
Ингэснээр ИРГЭН БYРТ ногдох 1072 хувьцааны талаарх асуудал энэ vеэр шийдэгдэх аж. . . . . . . . . . . УНХИАГYЙ ОЮУТНУУД АА! . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Сv. БАТБОЛДЫН МАН НАМ ТА НАРЫН БОЛОН ТЭТГЭВЭРИЙНХЭН, ХЄГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН Ч ХУВЬЦААГ УЛААН ЦАЙМ ДЭЭРЭМДЭЭД БАЙХАД YГ ДУУ Ч ГАРАХГYЙ ШАЛЧИЙГААД ХYЛЦЭНГYЙ БАЙХ ЮМ. . . . . . . . . НЭГДЭЭД НЭХЭЭЧ ЭЭ! . . . . . . . . . . . ХЄГШИН, БЭРХШЭЭЛТЭЙ ГЭЛТГYЙ БYГД НЭГДВЭЛ YР ДYНД ХYРНЭ ШYY ДЭЭ! . . . . . . . . . . . ЭСВЭЛ ТА НАР МОНГОЛ УЛСЫН "ИРГЭН БИШ" ЮМ УУ? . . . . . . . . АЛЬ ЭСВЭЛ БYР АМЬД ХYНИЙ ТООНООС ХАСАГДЧИХСАН ХЭРЭГ YY!
2012-03-22
Olimpiin bag:
Ene hed zugeerel aimgiin hemjeenii shigshee nag baina. Ulsiin shigsheec bag, olimpiin shigshee bag gej bas baigaa bizdee ene chini. Buhel buten uls baina daa
2012-03-22
lady:
ªâºðõàíãàé àéìãèéí çàñàã äàðãà Ä.Òîãòîõñ¿ðýí àéìàã, îíîí íóòàãòàà èõ ç¿éë õèéñýí õ¿í ø¿¿. Óðä óðäûí çàñàã äàðãà íàðààñ õàìãèéí èõ á¿òýýí áàéãóóëàëò, á¿òýýë÷ ç¿éë õèéñýí õ¿í. ªâºðõàíãàé àéìàã æèøèã àéìàã áîëæ áàéãàà. Ýíý íü çàñàã äàðãèéí ÷àäâàðëàãûíõ ãýæ áîäîæ áàéíà. Ìîíãîë÷óóä ñàéí ÿâàà íýãíýý ìóóëæ, ìóóòãàæ ÿâäàã ìóó çóðøèëòàé àðä ò¿ìýí äýý óãààñàà
2012-03-22
Masta Killa:
ene lalruudiig suhiin talbai deer avchaachij bgaad tankaar dairaad alaach!hend ch hereggui pisda nar!
2012-03-22
Dorj:
MAN-iin ikh oogshuulej ene heden teneg ni monkhiin um shig duraaraa durgij ybsan Hobdiin zasag darga gekh met end zurag ni humuusiig cubral bolgon garakh ni zon daraa ni yamnii said nariig Gobisumberiin zasag darga yg Janlabiin turshilagaar ybaj baigaa odoo zugeer emenelgt kart neelgezikheed ATG buur namaasaa yrij duudkhaar emnelgt hebtzikheed aimgtaa dargiinkhaa oroond hun amitan daramtlaad l ybj baigaa shuu dee Yamdiin saud nar Otgonbayr Zorigt Naymdorj geeed ikh um hobrono doo
2012-03-22
НЭР ҮГҮЙ:
Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат бусдын матаасаар явсан хүн дээ. Матсан хүн нь нам досроосоо, бүр аймгийн Намын хороо дотроосоо юм. Сонгууль дөхөж байгаа үед сандал ширээнд нь санаархаа бизээ. Цэнгэлдэх хүрээлэнд 2 тэрбум төгрөг орсон гэнээ. Хэн хэзээ ч 2 тэрбум төгрөгийн зардал гарах зүйлийн 2 тэрбум төгрөгөөр нь барихгүй шүү дээ. 2 тэрбумын зардал гараад бусад нь ашиг болсон байх. Одооны орон сууцнууд ч гэсэн энэ маягаар үнэ тогтож байгаа шүү дээ.
2012-03-22
Bileg:
Uburhangai aimgiin zasag darga D. Togtohsuren n harin uburhangai aimgiig hogjin demjihed mash ih ajil hiij baigaag hvn bvhen medej shvv dee. Sain hiij hvniigee demjihiin orond yah gej dandaa hudlaa barimtgvi yarij baidag yum . Aimagaa harin urid uridiin zasag darga nariig bodwol mash ih yum hiij bvteej hvnii omnoos hiisn yumtai shvv.
2012-03-22
ха ха чи хүүхэд нь юм уу
Манайх дээр байгаа бараанууд ( нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт) илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО% итгэлтэй байна! Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн талд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулал бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1ОООзахиа с о м-оос сонирхоорой. Манайх 1ОО% оригналь барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худалдан авах нь таньд ашигтай байх болно. Хэрэв бараа захиалж авах бол таны захиалсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Walmart зэрэг бvх сайтаас бараа захиалан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа баталгаа өгж байгаа Та ороод л vз 1ОООзахиа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр
2012-03-22
Manai Badraa ah maani haahnuur yavaad bgaa yum be? Ene bagt orj togloh tamirchid-n negt sht. Sain yarih yum bol tuvd togloson ch chadna da.
2012-03-22
МАН-ыханы мафийн сэтгэхүй авилгалыг цэцэглүүлсэн. МАН-ын гишүүн л бол хэрэг хийсэн ч хамаагүй гэдэг журам аль 10 жилийн өмнө Энхбаярын үеээс эхлэн үйлчилж эхэлсэн. Орон нутгийн бүх дарга нар ийм штээ. Бүр сэрэмж алдаад ил цагаандаа гарсан байдаг. Одоо АТГ-г шахаж ажлын сайн хийлгүүлж байж энийг таслан зогсооно
2012-03-22
bawuusvren:
Dandaa aimgiin darga nar MAN iin darga nar baigaa ni vnexeer aimshigtai yum baina Bi MAN d sanalaa ogdog baisan iim xvmvvsiig tanixgvi xuurtaj ywjee TA BVXEN ch gesen sain bodooroi Tun aixtar noxoinuud yum geech ene ardiin NAMIIN noxdvvd chini
2012-03-22
zogi:
bolj toriin mongozavshsan muu hovdog setgeltei hohimoi tolgoitoi novshnuudiig tsaash n haruuluul taarna
2012-03-22
22 жил ийм новшнуудыг өөгшүүлж дэмжлээ дээ. Тэтгэвэрийн хөгшчүүл голдуу МАНы дэмжигчидийн хийсэн тэнэглэл. Өөрсдийнхөө эсрэг хийсэн гэмт үйлдэл гэж хэлсэн ч болно. Энэ сонгуулиар арай ухаалаг сонголт хийгээрэй дээ. Ард түмний дэмжлэг байхгүй бол улс төрчид хэн ч биш гэдгийг ойлгоосой доо.
2012-03-22
Bagiin ahlagch:
Bagiin ahlagch dasgaljuulagch zuvluh ene ter geed ene bagiig amjiltand hurgesen humuusiin aldar gavyag dursalgui ungurch hun amitan gomdoov doo
2012-03-22
orsoldogch bag:
chamaig bas shalgaya hediig idsen8 hend yu handiwlasan8 bankand hediig hiisnee hurdan hel
Ene nohduudiin avligad avsan, idsen uusan mongiig garguulj ulsad tushaah heregtei sh de
2012-03-22
Vol:
Huwsgul aimagiin darga Tserenjawiig sn shalgawal enees ch ih yum garna daa ayagvi bol Zawshsan mongoo namdaa handiwlaad chimeegvi ongorch magadgvis shvv sn shalgah heregtei
2012-03-22
xogjoon demjigch:
ene bagt nemegdeh hun ch olon bga shv. Odo howsgol aimgiin zasag darga Tserenjawiig shalgah heregtei.
2012-03-22
ZUV:
ZUV SHUUU! TSERENZAVIG SAIN SHALGAH HEREGTEI HAMGIN AMITNI UM EDSEER TARGALJ UHEH GEJ BGAN,
Batuush:
yanhan ohin Uchka_m2010@yahoo.com Bolgomjtoi bgaarai zaluusaa.HUlgaich gene shu hahaha
Манайх дээр байгаа бараанууд ( нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт) илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО% итгэлтэй байна! Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн талд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулал бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1ОООзахиа с о м-оос сонирхоорой. Манайх 1ОО% оригналь барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худалдан авах нь таньд ашигтай байх болно. Хэрэв бараа захиалж авах бол таны захиалсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Walmart зэрэг бvх сайтаас бараа захиалан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа баталгаа өгж байгаа Та ороод л vз 1ОООзахиа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр
Vol:
Huwsgul aimagiin darga Tserenjawiig sn shalgawal enees ch ih yum garna daa ayagvi bol Zawshsan mongoo namdaa handiwlaad chimeegvi ongorch magadgvis shvv sn shalgah heregtei