Эд хөрөнгийн үзлэг, тооллого эхэллээ
2012-3-26

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр Албан даалгавар, Төрийн өмчийн хорооны 2012 оны 46 дугаар тогтоолын дагуу төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллого орон даяар явагдаж байна. Нийслэлийн Засаг даргын 2012 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн А/156 дугаар захирамжаар нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогыг удирдан зохион байгуулах Нийслэлийн тооллогын комиссын бүрэлдэхүүнийг баталж, дүүрэг тус бүрд зохион байгуулан явуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгожээ. Энэ удаагийн үзлэг, тооллогоор нийслэлийн өмчит нийт 638 байгууллага хамрагдах бөгөөд батлагдсан журам, аргачлал, маягтын дагуу 2011 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлангийн дүнгээр тасалбар болгон 2012 оны тавдугаар сарын 1-ний дотор багтаан явуулах ажээ.
Shuud.mn
Сонин хачин