“Алтан чагнуур” эзнээ хүлээж байна
2012-03-26

Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монголын шилдэг эмч нарыг шалгаруулах “Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг хоёр дахь жилдээ болох гэж байна.   Энэхүү үйл ажиллагаа нь энэ сарын 30-ны өдрийн 14.00 цагаас Соёлын төв өргөөнд болох юм. Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны “Алтан чагнуур” дээд шагнал нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд эрдэм чадлаа зориулан цаг наргүй зүтгэж байдаг ард түмнийхээ дунд алтан гартай эмч гэж хүндлэгдэж байдаг эмч нараа  алдаршуулах,  тэдэнд урам зориг өгөх зорилготой шагнал аж.   Уг шагналд нийслэл хотын болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нар нэр дэвшиж байгаа бөгөөд энэ жил нарийн мэргэжлийн төрлөөр 15 эмчийг “Алтан чагнуур” шагналын эзнээр тодруулах юм.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
yg unen shuu
2012-03-26
Энэ шагналыг авах ийм олон эмч байна уу энэ монголд чмнь? Боон алуурчид л байгаа байх.
2012-03-26