
“Алтан говийн тэмээ” төрийн бус байгууллагаас 10 мянган тэмээний цувааг зохион байгуулах гэж байна. Ирэх есдүгээр сарын 22-нд Цонжинболдогт болох тус арга хэмжээ Гиннесийн дээд амжилт тогтоох зорилготой юм.
Тус ТББ-ынхан өнгөрсөн онд Гиннесийн дээд амжилтыг бүртгэх комисст хандаж 10 мянган тэмээн цувааг дэлхийн дээд амжилтад бүртгүүлэх хүсэлт гаргажээ. Гиннесийн дээд амжилтыг бүртгэх комисс уг саналыг хүлээн авч, есдүгээр сард болох уг арга хэмжээнд төлөөлөгчдөө илгээнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн аж.
Тус арга хэмжээнд хүссэн хүн бүр оролцох боломжтой учир гаднын бизнесийн байгууллага, жуулчдыг оролцуулах дээр ихээхэн анхаарч байгаа юм байна. Тухайлбал, дэлхийн томоохон сувгууд болох CNN, BBC, National Geographic , Discovery Channel-аар сурталчилгаа цацах аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ