Дэлхийн хамгийн залуу хаан гэрлэлээ
Дэлхийн хамгийн залуу хаан бол Бутаны 31 настай Эзэн хаан Жигмэд Намжинваанчиг юм. Тэрээр хэдэн өдрийн өмнө 21 настай оюутан охин Жавзанбямбатай гэрлэсэн тухай Энэтхэгийн телевизийн сувгууд шуугиж эхэлжээ. Шуугихын учир нь Бутаны хааны гэргий нь энгийн нэгэн харц айлын хүүхэд гэнэ.
Дэлхийн өнцөг булан бүрээс хүндэт 1500 зочин урьж оролцуулсан хурим нижгэр сайхан болжээ. Хэдийгээр харцын охин ч гэсэн Жавзанбямба улсынхаа хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн тоонд багтдаг юм байна. Тэр Лондоны их сургуульд суралцаж төгссөн бөгөөд хэд хэдэн хэлээр чөлөөтэй ярьдаг боловсролтой бүсгүй гэнэ.
Саяхныг хүртэл Бутаны хаан гэргийгүй байсан тул олон орны бүсгүйчүүд түүний хань болж, хатан хааны сэнтийд морилохыг хүсч байж. 2006 онд Жигмэд хаан ширээнд залармагцаа боловсролд онцгой анхаарал хандуулж, улс орны аувлгүй байдлыг бүрэн хангасан шинэ эринийг байгуулна гэж амласан юм. Тэрээр иргэдийнхээ амар амгалан амьдралын баталгааг сайжруулахын тулд “Аз жаргалын индекс” гээчийг бий болгож, байнга судалгаа явуулах болжээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ