ХБНГУ-тай дэд бүтцийн салбарт хамтран ажиллана
2012-03-27

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү энэ сарын 22-25-ны өдрүүдэд ХБНГУ-ын Хамбург хотноо хамтын ажиллагааны санамж бичгийн төслийг хэлэлцжээ. Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгээр Монгол Улсад дэд бүтцийн салбарт техникийн хөндлөнгийн хяналтын мэргэжлийн байгууллагыг байгуулж, хяналтыг олон улсын стандартын дагуу хамтран хэрэгжүүлэх болжээ. Ингэхдээ хоёр улсын байцаагчдыг харилцан солилцож туршлага судлах, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллахаас гадна олон улсын техникийн стандартын шаардлагын дагуу тоног төхөөрөмж нийлүүлэлтэд тандалт, судалгаа хийх хамтарсан төсөл хэрэгжүүлэх аж.   Мөн Хяналтын лабораториудын материаллаг баазыг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинжээчдийг мэргэшүүлэхэд анхаараххаас гадна техникийн хөндлөнгийн хяналтыг дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэхэд дараах чиглэлээр мэдээлэл солилцож, хамтран ажиллах юм байна.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин