
Уран зургийн галерейд ирэх сард хэд хэдэн уран бүтээлч үзэсгэлэнгээ гаргаж, бүтээлүүд нь олны хүртээл болох нь.
Тухайлбал, дөрөвдүгээр сарын 9-14-нд зураач Э.Номундарийн “Colour” нэртэй бие даасан үзэсгэлэн, 16-22-ны өдрүүдэд зураач М.Түвшинжаргалын “Эдийн засгийн алуурчдын золиос” нэртэй үзэсгэлэн гарах юм байна.
Түүнчлэн “Хобби" сургуулийн сурагчдын, ОХУ-ын зураач Дмитрий Санджиевийн үзэсгэлэн гээд уран зураг сонирхогчдын сонирхлыг татах олон бүтээлүүд дэлгэгдэх ажээ.
Д. Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ