Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр хар арьстан өрсөлдөж магадгүй
2011-10-14


Ирэх онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр хар арьстан өрсөлдөх магадлалтай болжээ. Одоогийн Ерөнхийлөгч Барак Обама Ардчилсан намаас нэр дэвших нь бараг тодорхой байгаа юм. Харин Ардчилсан намын гол өрсөлдөгч Бүгд Найрамдах намаас бас нэгэн хар арьст улстөрч Герман Кейн нэр дэвших магадлалтай болжээ.
The Wall Street Journal болон NBC News захиалгаар хийсэн судалгааны дүнд Герман Кейнийг Бүгд Найрамдах намын нийт гишүүдийн 23 хувь дэмжиж байна гэсэн статистик дүн гарсан байна. Өөр бусад судалгааны дүн ч Герман Кейний нэр хүнд илт өссөнийг нотлох болжээ. Бүгд Найрамдах намаас Герман Кейнтэй өрсөлдөх гол улстөрчөөр Массачусетс мужийн амбан захирагч асан Митт Ромниг гэж таамаглаж байна. Гэвч сүүлийн саруудад Кейний нэр хүнд огцом өсч, харин Ромнигийнх аажмаар буурч байгаа ажээ.

Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин