Нам, улстөрчдийн эрх ашиг далд үлдлээ
2011-10-14

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Гэхдээ хуулийн төслийн ажлын хэсэг дээр зөвшилцөж чадаагүй байгаа  хэдэн зүйлээ өнөөдрийг хүртэл гараас гаргаагүй. Бусдыг нь гар барилцан чуулганы танхимд оруулж ирчихээд сууж байна. Өчигдөр эхэлсэн хэлэлцүүлгээр хуулийн төслийн техникийн асуудлуудыг ярилцсан болохоор гишүүдийн идэвх тийм ч сайн байсангүй. Ирэх жилийн сонгуульд улстөрийн карьер нь байх уу байхгүй юу гэдэг гол зүйл нь энэ удаа байхгүй болохоор жаал амраа биз. Намын бодлогод хошуу дүрж, ухаан нэмэрлэдэг гишүүдийн хувьд үг өгүүлбэр бүр нь чухал болох нь харагдаж байна. Тухайлбал, ирэх сонгуулиар бэлэн мөнгөний амлалт байхгүй, тооллогын  машин найдвартай юу, ямар нэг саатал гарсан тохиолдолд яах вэ гэсэн олон эргэлзээ танимд ноёрхож байсан. Хөндлөнгөөс харахад сонгуулийн явцыг хэрхэн зөв шударга явуулах, элдэв маргаан будлиангүйгээр хийх гэсэн санаа байгаа ч цаанаа намын эрх ашиг нь хөшигний цаана үлдэж байна. Чуулганы танхимд энэ удаа тоо бодсонгүй. Спикерийн хэлж буйгаар ирэх долоо хоног гэхэд зөвшилцөж дуусаад тоо бодож, намынхаа эрхийг ашгийг хамгаална. АН-ын бүлгийн гишүүдийн хувьд Сонгуулийн хуулийн санал нэгдсэн техникийн асуудлуудыг хэлэлцээд явах боломжтой. Цаг алдахгүй. Харин мажоритари, пропорционалийн аль нь давамгайлсан хувилбар гаргах, намаар, хүнээр санал хураах гэдэг дээр санал нэгдэж чадахгүй бол Сонгуулийн хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэх. Тэгвэл МАН-ынхан бид АН-ын олон саналд буулт хийж намаар санал хураах заалтыг багтааж, 48/28 гэсэн  холимог хувилбар дээр тогтлоо. Үүнээс цааш буулт байхгүй гэж байгаа. АН-ын бүлэг өчигдөр хуралдаж МАН-ханд 48/28 хувилбарыг хүлээж авчсан эсэхээ мэдэгдэх байлаа. Гэвч  гадны зочин, хүндэтгэлийн чуулган гээд хуралдах зав олдоогүй аж. Зарим гишүүдийн хэлж буйгаар АН-ын бүлгийн зарим гишүүд 48/28 гэсэн мажоритари давамгайлсан хувилбар тулга байгаа бол хүлээж авахгүй хэмээн гэдийж байгаа сурагтай. Тэгэхээр АН-ын бүлгийн шийдвэр яаж гарахаас сонгуулийн хуулийн  хэлэлцүүлэг үргэлжлэх эсэх шийдэгдэнэ. Дашрамд сонирхуулахад, ирэх сонгуулийн бэлэн мөнгөний амлалт өгөхгүй байхаар хуульчилсан. Тэгэхээр тойрогтоо очсон нэр дэвшигч, намын төлөөл юу амлах вэ гэсэн асуулт гарч иржээ. Үүний  яаж шийдэхээ одоо л ярихгүй бол дахиад л ил далд бэлэн мөнгө амлахыг үгүйсгэхгүй гэсэн санал гарч байлаа. Өчигдрийн чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу “Өнгөрсөн сонгуулийн үеэр намууд байгалийн баялаг ашигласнаас олж буй орлогыг иргэддээ хуваарилна гэж амласан. Ирэх сонгуулиар иргэд ийм хүсэлт тавьвал яах вэ? Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй юм уу 21000 төгрөгөөр л амь зууж буй иргэд “Намууд юу ч амлахгүй байна. Хүний хөгжлийн хишиг ингээд л дуусаа юу?” гэж байна. Улсын төсвийн хөрөнгөөр амлаж болохгүй нь ойлгомжтой. Харин хувийн хөрөнгөөрөө ийм асуудлыг тань ингэж шийднэ гэж сонгогчдод амлах тухайд хуулийн төсөл дээр ажиллаж буй ажлын хэсэг ямар нэгэн заалт оруулсан уу?” гэлээ. Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд гишүүн: -Мөнгөн амлалтаар иргэдийн санал авдаг зуршлаас гаръя гэж олон жил, сүүлийн 4 жил ч ярьж хуулийн зохицуулалт хийсэн. Төсвийн болон төсвийн сахилгын тухай хуулиар сонгуулиар бэлэн мөнгө тараахыг хориглосон. “Иргэд хүсэж байна” гэдэг үгийн хувьд би өөрөө ч УИХ-ын гишүүн. Иргэд харин “Ингэж бэлэн мөнгө тараахаа болих юм биш үү?” л гэдэг. Халамжийн мөнгө өгсөн ч нүдийг нь олж өгөх хэрэгтэй. Ажлын хэсэг энэ хүрээнд ажилласан. Харин хувийн хөрөнгөөр амлах тухайд хуулийн төсөлд тусгаагүй. Ер нь энэ бол сонгуулийн хуультай холбоотой асуудал биш, халамжийн бодлого явуулах нь төрийн бодлого. Монгол Улсын иргэн ажилтай, боловсролтой, эрүүл орчинд амьдарна гэдэг үзэл санаа нь өнөөдрийн энэ хуулинд ч, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч туссан байгаа гэлээ. Тэгэхээр манайхан шиг хуулийн цоорхой ашиглаад сурчихсан хүмүүс хувийн хөрөнгөөр бэлэн мөнгө амлаж, тарааж болох нь. Өөрөөр хэлбэл бэлэн мөнгө амлаж, тарааж тойргоо худалдаж авч болох болж байгаа юм. Тэрбум тэрбумаар нь цацаж чаддаг хөрөнгөтнүүдэд бас нэг боломж олгож байна гэсэн үг.
Shuud.mn
Сонин хачин
Дахин хууртав аа, сануулж байна. ахааруулж байна. гуйж байна.
2011-11-05
Yamar ch mungugui gehdee eh ornoo gesen setgeltei nad shig huniig songoosoi,nadad 3 uruu bair,zuslangiin jijig baishin,benzin baga iddeg jijig mashin,zohih tsalin huls baihad bolno tegeed ulsiinhaa tuluu zutgeed l uhei.
2011-10-15
нам гэж юу юм бэ залуусаа. яагаад цөөхөн монголчууд бид энэ олон нам улс төр гэж үзэл бодлоороо хуваагдана вэ. бидэнд ямарч нам эвсэл хэрэггүй. бидэнд нэг л зүйл хэрэгтэй . Энэ бол эрх чөлөөт ардчилсан тогтолцоо. Гэтэл ардчилсан гэгдэж азидаа загвар хэмээгдэн цаасан малгайг өмсүүлсэн барууны болон АНУ мэт орнуудын үгээр ард түмэн бид баясаж хууртсаар явна. Гэтэл монголд жинхэнэ ардчилал бус олигархийн хэмжээлшгүй эрхт засаглал амь тэжээгдэн оршиж байна.
2011-10-15
сонгууль өгөхгүй
2011-10-15
сонгуульд би лав орохгүй ээ
2011-10-14
XOOSON AMLASAAR ODOO OGOX YM CHUN BAUXGVU YU.ODOO BOL TA NART XYYRAGDDAG TSAG BUSH DEE XOORXII.
2011-10-14
дараагийн сонгуульд ард түмэн хууртахгүй ээ. Харин тэнэг муйхар хэдэн хууртаж ханадаггүй хаширч мэддэгүй мангарууд нь та нарт саналаа өгөх байх. Харамсалтай нь тийм мангарууд монголд цөөхөн байгаа
2011-10-14
ХООСОН АМЛАЛТ АЛЬ ХЭДИЙНЭЭ ЭХЛЧЭЭД БАЙГААГ АРД ТҮМЭН МЭДРЭЭД БАЙНА ШҮҮ ДЭЭ. ТАВАНТОЛГОЙН ХУВЬЦАА ГЭДЭГ ЧИНЬ НЭР НЬ ХУВЬЦАА БОЛОХООС УТГА НЬ МӨНГӨ БИШ ЮМ УУ. ГЭТЭЛ ТАВАН ТОЛГОЙН ХУВЬЦАА ГЭЭЧ НЬ ОДООГООР ҮНЭНДЭЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУВЬД ЯМАРЧ БОДИТ ТОО ХЭЛХИЙН АРГГҮЙ БҮРХЭГ БАЙГАА. Ийм бүрхэг дүн нь гараагүй юмыг нэг хүнд хэдэн сая төгрөг олгогдох мэтээр ойлгуулаад битүү хүлээлт үүсгээд хаячихсан байна шүү дээ. Энэ чинь тэгээд хоосон мөнгөн амлалт биш гэж үү. Дараагийн сонгуульд батболдын засгийн газрыг энэ их хуралтай нь хамт сонгохгүй бол хувьцаа будаа болно шүү гэсэн ойлголтыг хэдийнээ төрүүлчихсэн байгааг юу гэхэв.
2011-10-14
Abtomashinaa unaad yawahaar zeel olgono Bid tanii zeeliig 30 minutiin dotor gargaj ogoh bolno utas 95099300 95909200
2011-10-14
Дэлхийн шилдэг болон шинээр нээлтээ хийж байгаа бүх жанарын киног та манай сайтаас цаг алдалгүй манайхаас үзэх боломжтой www.terguun.net
2011-10-14