НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн захирал айлчилна
2011-10-14

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад нэгдэн орсны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Хелен Кларк 2011 оны аравдугаар сарын 18-21-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Хелен Кларк Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж, Монгол Улс, НҮБ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа болон “2012-2016 онд НҮБ-аас Монгол Улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн талаар санал солилцоно. Мөн тэрээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд С.Баярцогт нартай уулзаж, НҮБХХ-өөс Монгол Улсад үзүүлж буй хөгжлийн тусламж, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцана. Айлчлалын хүрээнд тэрээр Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулах “Олборлох үйлдвэрлэлийг хүний хөгжилд чиглүүлэн удирдах нь” сэдэвт олон улсын бага хурлыг нээнэ. Бага хурлаар байгалийн баялгаа зохистой ашиглахад чиглэсэн макро-эдийн засаг, хүний хөгжлийн бодлогын уялдааг хангах, менежментийг сайжруулах, тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, өөр хоорондоо туршлага солилцох, эл чиглэлд хандивлагч орнуудын дэмжлэг туслалцааг авах асуудлаар сэдэвчилсэн хэлэлцүүлэг өрнүүлнэ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Шадар туслах, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Захирагчийн орлогч бөгөөд НҮБХХ-ийн Ази, Номхон далайн бүсийн товчооны захирал ноён Ажэй Чиббер дагалдан ирнэ.      
Shuud.mn
Сонин хачин
That's the perfect insight in a theard like this.
2011-12-31