Аюултай бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой төсөл өргөн мэдүүлнэ
2012-03-28

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, түүнтэй холбогдуулан Засгийн газрын тусгай сангийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мөн стратегийн ач холбогдол бүхий зарим аюултай бараа, бүтээгдэхүүнд тавих хяналтын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин