Төсвийн ерөнхийлөн захирагч нарын тайлантай танилцав
2012-03-29

Засгийн газрын өнгөрсөн сарын үйл ажиллагааны талаар Засгийн газрын хуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Тайлант хугацаанд Засгийн газар есөн удаа хуралдаж, 52 асуудлыг хэлэлцэн, 14 асуудалтай танилцаж холбогдох тогтоол, шийдвэр гаргажээ. Мөн төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2011 оны худалдан авах ажиллагааны тайлан, хэрэгжилтэд хийсэн үнэлгээний дүнтэй танилцав. Үүнтэй холбогдуулан үнэлгээний явцад илэрсэн зөрчил, дутагдалд дүн шинжилгээ хийж, цаашид худалдан  авах ажиллагааг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, журам, зааврыг чанд мөрдөж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин