Ус, эрүүл ахуйн чуулган өнөөдөр эхэлнэ
2012-03-29

Ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн чуулган өнөөдөр " Blue Sky Tower" зочид буудалд эхлэх гэж байна. “Эй Си Эф Монгол” Францын Олон улсын байгууллагын санаачилгаар 2009 оноос хойш зохион байгуулах болсон уг чуулганыг энэ жил  “Цэвэр орчин, цэнгэг ус-Эрүүл амьдралын баталгаа” уриан дор зохион байгуулах аж.   Чуулганаар ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн салбарт гарсан шинэ санаачилга, ололт, үр дүн, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах,  ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн салбарын хэтийн төлөв, цаашид хийх ажлууд, стратеги, хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Чуулганд хувийн хэвшлийн төлөөлөгчид, дотоодын болон гадаадын байгууллагууд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нар, хотын захиргааны хэлтсүүд оролцох юм байна.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин