Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх арга замыг тодорхойлно
2012-03-29

Монгол Улсын Засгийн газрын Жендэрийн үндэсний хороо НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох нь” сэдэвт Азийн бүсийн бага хурлыг ирэх сарын 3,4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус хуралд БНХАУ, БНСУ, Вьетнам, Индонез, Камбож, Киргиз, Лаос, Монгол, Филиппин, Шинэ Гвиней, Тайланд зэрэг 15 орны парламентийн гишүүд, Засгийн газар, иргэний нийгмийн төлөөлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ажилтнууд, шинжээч, судлаачид зэрэг 80 гаруй төлөөлөгч оролцох юм. Ази тивийн хувьд парламентын гишүүдийн дөнгөж 18 хувь нь эмэгтэйчүүд байгаа. Манай орны хувьд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо 3.9 хувь буюу 76 гишүүний ердөө гурав нь эмэгтэй гишүүн байгаа. Энэ нь жендэрийн тэгш байдлыг хангах үзүүлэлтэд манай орон сүүлээсээ тавдугаарт жагсаагаад байгаа аж. Тиймээс УИХ-ын сонгууль болохын өмнө Улаанбаатар хотноо энэ бага хурлыг хийснээр Монгол Улсын Засгийн газар улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэнэ гэсэн амлалтаа биелүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа аж. Мөн Азийн орнууд хуран чуулж бүс нутгийн түвшинд мэдээлэл, туршлага солилцох, сайн туршилгад  үндэслэн улс төр дэх эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх улс орнуудын үндэсний стратегийг боловсруулах, нөлөөллийн ажил хийхдээ бүсийн орнууд цаашдаа хамтран ажиллахад энэхүү бага хурлын зорилго оршиж байгаа юм байна.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
Хөдөө орон нутгаас төлөөлөгч оруулж болоогүй юм байх даа
2012-03-30
tutu:
2012 оны сонгуульд эмэгтэйчүүдээ дэмжицгээе
2012-03-29