"Барс-2" захын удирдлагуудад торгуулийн арга хэмжээ авчээ
2012-03-30

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 1286 утсанд энэ долоо хоногт 10 гаруй гомдол, санал иржээ. Мэдээлийн дагуу холбогдох дүүргийн улсын байцаагчид хяналт шалгалт хийж, шаардлагатай арга хэмжээ авчээ. Тухайлбал, "Барс-2" худалдааны төвд лангуу түрээслэн ажилладаг иргэн "Тус худалдааны төв маш хүйтэн байдаг, хаалт байдаггүй, дээвэр нь цоорхой, дусаал гоожиж, тогны утаснууд нь гал гарахад бэлэн байна. Захиргаанд нь хэлэхлээр хэл амаар доромжилж, шаардлага хүлээж авдаггүй. Энд эрүүл хүнсний бүтээгдэхүүн зарахад хүндрэлтэй байна. Яаралтай шалгаж өгнө үү" гэсэн мэдээллийг ирүүлжээ. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Худалдаа үйлдвэр үйлчилгээ стандартын хяналтын улсын байцаагч, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нар хамтран энэ сарын шалгалт хийж, худалдаа үйлчилгээний захын ажлын байрны бичил цаг уурт хэмжилт хийж, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй учир "Барс" захад торгуулийн арга хэмжээ авчээ Д.Цэцэг    
Shuud.mn
Сонин хачин
F:
Barc neg n bas zavaan helehiin cn arga baihgvi..ydirdlagyyd n mongo oloh tyvmaa ylam saijryylahiin orond ylam l nariilaad bn..iim zavaan bh dyrtai baigaa bol bard1..barc2iig haagaa
2013-01-08
Таны нэр:
Өвөрхангайн Хархоринуу За за наргиа Баярлалаа
2012-03-30
Harhorinoos tsaashaa
2012-03-30
Таны нэр:
Өвөрхангайн Хархоринуу За за наргиа Баярлалаа
Tog gedeg Mongol ug bdaggui gej ih heleh yumdaa. Tsahilgaan gej bich l de.
2012-03-30
ha ha ha ha:
Барс 2 зах гэж хаана байдын бэ. Тээврийн товчооны урд байдаг бодвол Барс 1 нь биздээ
2012-03-30