Дэлхийн шилдэг хотууд хот байгуулалтын туршлагаа хуваалцав
2012-03-31

“ХБНГУ-ын нийслэл Берлин хот бол манай улстай шууд нислэгтэй Европын цорын ганц хот бөгөөд энэ нь монголчуудын хувьд Европ руу гардаг хаалга гэсэн үг” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Берлин хотын дарга К.Вовэрайтыг хүлээн авч уулзан ярилцах үеэрээ онцоллоо. Өнгөрсөн оны 10 дугаар сард ХБНГУ-ын  Канцлер  хатагтай А.Меркел манай улсад айлчлах үеэрээ  хот байгуулалтын асуудлаар туршлагаа хуваалцахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн юм. Энэ талаар ярилцсаны дагуу Улаанбаатар хотын Засаг дарга Ц.Мөнхбаяр Берлин, Бонн зэрэг томоохон хотуудтай танилцжээ. Ноён К.Вовэрайт энэ тухай дурьдаад “Герман бол дэлхийн хэмжээний томоохон алдартай хотуудтай бөгөөд тэдгээрийн нэг нь Берлин юм. Бид байгальд ээлтэй технологи ашиглан иргэндээ ээлтэй хот байгуулах талаар асар их туршлага хуримтлуулж, амжилт олж байна. Энэхүү туршлагаа Улаанбаатар хоттой хуваалцахад бэлэн байна” гэв.   Берлин хот нь  аж үйлдвэрлэлийн төв бөгөөд электроник технологийн салбарыг гол чиглэлээ болгон хөгжүүлж, , машин механизмын үйлдвэрлэл, хими болон эмийн үйлдвэр зэрэг уламжлалт салбаруудаа шинэчилж байна. Эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд, их сургуулиуд, харилцаа холбооны салбарын байгууллагууд хотын хөгжил, нэр хүндэд үнэтэй хувь нэмэр оруулдаг гэж үздэг. Берлин хот нь Европын соёлын томоохон төв юм. Энд зохион байгуулагддаг төрөл бүрийн үзэсгэлэн яармагт Монгол Улсын аж ахуйн нэгжүүд тогтмол ирж оролцдог болсон. Өнгөрсөн жилийн Олон улсын үзэсгэлэн яармагт Монгол Улс анх удаа соёлын түнш орноор оролцсон. Герман Улсад таван мянга орчим монгол иргэн сурч, ажиллаж байгаа гэсэн тоо бий. Тэдгээрийн мянга гаруй нь Берлинд аж төрж байна. “Берлин бол монголчуудын сурч амьдрах , зорьж ирэх дуртай хот гэдгийг би мэднэ” гэж ноён К.Вовэрайт хэлэв. Тэрээр мөн Берлин хотын эрхзүйн байдал, эдийн засгийн тухай товч мэдээлэл өгч, хоёр улсын хамтын ажиллагааны нэг чухал хэлбэр болох хотуудын харилцаанд  анхаарах болно гэдгээ илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ өдөр Берлин дэх “Нойе Вахе” дурсгалын газарт ирж, дайн болон бурангүй дэглэмийн хохирогч, хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөө цогцолборт цэцэг өргөв. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
Xuue ene mal ard tymend amlasnaa ch yaxav ,ardaa xulxidaj yzeegyi bish gadagshaa yavaxdaa Utaan baatar aa yaj xudal reklamddag bol .Germand xarin Elbegdorjiin bienii xemjee dyrstei xogiin sav zaxiallax yumsan xotod maani xogoo xiiixed xereg bolno doo yadaj xognoos oo salax xeregtei shyy dee .
2012-04-01
sos:
YaajUtaanbaatraiinhaa utaagaa buuruulah talaar asuuh baisan yumdaa.
2012-04-01
ENIIG ZAAVAL UNSHARAA...ODOO IIM BAIDLIIG DUUSGAH TSAG BOLSON:
Mongol hunii Zaaval unshih eostoi niitlel… http://hamugmongol.mn/news/show/id/1316 Хариу бич
2012-04-01