
Солонгос улсад гэрээгээр ажиллаж буй Монгол залуу амиа хорлохыг завдаж өндрөөс унаж хүндээр бэртсэн гэхээс өөр тодорхой мэдээлэл аваагүй ар гэрийхэн нь Солонгос дахь Монгол нийгэмлэгт хандаж тодруулж өгөхийг хүсчээ.
Монгол нийгэмлэгийнхэн уг мэдээллийн мөрөөр Сувон хотын "Ажү Дэ" сургуулийн харьяа нэгдсэн эмнэлэг дээр очиж амиа хорлохыг завдсан Монгол залуугийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авчээ.
Солонгос улсад гэрээгээр ажиллаж байгаад бэртсэн залууг Т гэх бөгөөд амиа хорлохыг завдан улмаар хүнд гэмтэл авч Солонгос улсын нэгдсэн эмнэлэгт яаралтай хагалгаа хийлгэсныхээ дараа Сувон хотын "Ажү Дэ" сургуулийн харьяа нэгдсэн эмнэлэгт шилжин иржээ.
Түүний биеийн байдал одоогоор тогтворжсон бөгөөд амиа хорлохыг завдсан шалтгааныг “Сэтгэл мэдрэлийн өвчтэй” хэмээн дүгнэсэн байна.
Гэвч Т-ийн талаарх мэдээллийг хамт ажилладаг Монголчууд болон ойр хавийн Монголчуудаас нь тодруулахад Т нь 24 цагт

ердөө 2-хон цаг л унтаж бусад цагт нь ажилладаг байсан аж. Тэрээр өдрийн цагаар ногооны талбай дээр ажиллаж шөнийн цагаар ногоо зөөж тараадаг ажил хийж байсан аж. Тиймээс Т нь стресснээс үүдэлтэй сэтгэл зүйн өвчтэй байж болзошгүй гэсэн дүгнэлтыг хийгээд байгаа гэнэ.
Гэвч Т-г үнэхээр өөрийнхөө амь насыг хорлох гэв үү аль эсвэл хөндлөнгийн хүний оролцоо байв уу гэдгийг тодруулахаар Солонгосын цагдаагийн газарт мэдэгдэж шалгуулах хүсэлтийг Солонгос дахь Монгол нийгэмлэгийнхэн тавьсан боловч Т-ийн осолдсон газрын зураг, тухайн үед газар дээр нь зураг дарж баталгаажуулаагүй гэх мэт эд мөрийн баримтууд байхгүй учир хууль эрх зүйн шалгалтыг явуулахад хүндрэлтэй байгаа гэсэн хариу өгчээ.
Ном ёсоороо бол Солонгос улсын иргэн амь насаа хорлох оролдлого хийгээд түргэн тусламжийн эмнэлэгт хүргэгдсэн тохиолдолд тухайн эмнэлэгийн зүгээс харьяа цагдаагийн газарт мэдээлэх ёстой аж. Түүнчлэн тухайн өвчтөний талаар тодорхой мэдэгдэл хийх ёстой байтал манай улсын иргэн Т-ийн талаар ямар мэдээлэл байхгүй байжээ. Т нь Солонгос улсын иргэн биш ч тус улсад хууль ёсоор ажиллаж амьдарч байгаа учраас дээрх дүрэм журам үйлчлэх ёстой аж.
Түүнчлэн аль ч улсын харъяат байсан ч сэхээн амьдруулах тасагт эмчлүүж л байгаа бол заавал асран хамгаалагч байх ёстой гэнэ. Гэвч Т нь сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа боловч сахиургүй байгаа юм байна. Энэ талаар Элчин сайдын яаманд хандсан боловч ямар нэгэн дорвитой арга хэмжээ авч чадаагүй гэх мхариуг өгчээ.
Монгол улсын иргэн Т нь бүтэн өнчин бөгөөд дороо олон дүүтэй нэгэн гэнэ. Бага байхын л үг дуу цөөтэй, архи тамхи хэрэглэдэггүй хүүхэд байсан гэж ойрын эх сурвалж хэлж байгаа юм.

Манай улс Солонгос руу ажиллах хүч гаргахдаа Монгол улсын зүгээс ямар нэгэн шаардлага тавьдаггүй. Тэд өөрсдөө хүсэт гаргаж тэнцэж л байвал "ok" хэмээн гадагшаа илгээдэг ч тэдний нийгмийн байдал, эрүүл саруул ажиллаж, амьдрах тал дээр анхаарал тавьдаггүй. Ид ажиллаж амжилт гаргах насан дээрээ байгаа идэр залуусаа сорчлуулж, эрүүл мэндийн үзлэг оруулан, цоо эрүүл саруулыг нь илгээчихээд эцэст нь "хүний тал " болсон хүмүүсээ үнсэнд хаясан шалз шиг л хаяж орхидогийн нэгэн жишээ энэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ