Сонины мэдээллийн мөрөөр эрүүгийн хэрэг үүсгэлээ
2012-04-03

Хэнтий аймгийн прокурорын газар Улсын Ерөнхий прокурорын газрын  энэ оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 3/120 тоотын дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргасан прокурорын газраас харьяалан хяналт тавих асуудалд хамааралтай гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн шийдвэрлэлтэд хяналт тавьж ажилласан байна.

Тухайлбал "Өдрийн мэдээ" сонинд  хоёрдугаар сард нийтлэгдсэн тус аймгийн Баянхутаг сумын иргэдэд Засгийн газраас олгосон ноосны урамшууллын 150 сая төгрөгийг тус сумын харьяат Р.Цэрэн гэгч нь завшсан гэх мэдээлэл нийтлэгдсэнийг бүртгэн авч Цагдаагийн газраар шалгуулж Р.Цэрэн гэгчид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дах хэсэгт зааснаар 201223000065 дугаартай эрүүгийн хэрэг үүсгүүлжээ.

Н.Бүжин

Shuud.mn
Сонин хачин
үнэн ш дээ авсан тэгээд яадгийм манай ах бөртэгийн батсайхан тэгээд л аргална ш дээ
2012-04-03