Нийтлэлийн уралдаан зарлалаа
“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг угтан Монголын сонины холбоо, Чөлөөт сэтгүүлчдийн холбоо, “Өглөөний сонин” хамтран сэтгүүлзүй, монгол хэл бичиг судлалын оюутнуудын дунд шилдэг нийтлэлийн уралдаан зарлалаа.
Ирэх тавдугаар сарын 3-ны өдөр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр"-т зориулсан уг нийтлэлийн уралдаанд оюутнуудаас ирүүлсэн нэгдүгээр шатны бүтээлийг энэ сарын 4-10-ны өдрүүдэд хүлээн авах аж.
Харин хоёрдугаар шатны бүтээлүүдийг энэ сарын 21-ний өдөр хүртэл хүлээн авах бөгөөд сэтгүүлзүйн мэргэжилтэн бэлтгэдэг бүх л сургуулийн оюутнууд оролцож боломжтой юм байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ