Прокурорууд хэлэлцүүлэг өрнүүлэв
2012-04-04

Завхан аймгийн прокурорын газрын энэ оны гуравпугаар сарын 23-ны өдрийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар Улсын Ерөнхий Прокуророос гаргасан удирдамжийн баримт бичгүүдийн хэрэгжилтийн байдал, хяналтын ажлуудад хийсэн дүн шинжилгээ, түүний үр дүн, Мэдээлэл, дүн шинжилгээ бодлого, төлөвлөлтийн ажлыг аймгийн прокурорын газрын хэмжээнд хэрхэн зохион байгуулж байгаа талаарх аймгийн прокурорын газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, Бодлого төлөвлөлт хариуцсан туслах прокурор Х.Жанибекийн сонсголыг хэлэлцжээ.

Улсын Ерөнхий Прокуророос гаргасан удирдамжийн баримт бичгүүдийн хэрэгжилтийг нэг мөр хэрэгжүүлэх, тушаал заавар журмуудын биелэлтийг хангуулах талаар төлөвлөгөө гарган, аймгийн прокуророор батлуулж биелэлтийг сар, улирал бүр тооцох замаар Удирдамжийн баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд биелэлтийг тухай бүр шалгах, шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдийг арилгуулах, зааварчлага, зөвлөмж хүргүүлж биелэлтийг тооцох замаар удирдамжийн баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж хяналтын ажилд болон тайлан мэдээнд дүн шинжилгээ хийж ажилласан нь хяналтын ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх, байгууллагын ажил жигдэрч төлөвшин хэвийн явагдах, прокурор ажилтнуудын ажлын сахилга хариуцлага дээшлэхэд зохих үр дүнгээ өгчээ.

Сонсголын дүнг хэлэлцээд Мэдээлэл, дүн шинжилгээ бодлого төлөвлөлт ажлыг хангалттай сайн гэж үнэлэн, цаашид хяналт хариуцсан прокуроруудаас хяналтын ажлыг улам сайжруулах, хяналтын ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарах, дотоодоо өгөгдөж буй үүрэг даалгаврын хэрэгжилтийг цаг тухайд нь хангуулах, залуу прокурор ажилтнуудыг хяналтын ажлын практикт сургах, Мэдээлэл дүн шинжилгээ бодлого төлөвлөлтийн хяналтын ажилд тулгамдаж буй бэрхшээл хүндрэл, анхаарах асуудал, цаашид авах арга хэмжээний талаар прокурорууд санал солилцсон байна.

Н.Бүжин

 

Shuud.mn
Сонин хачин