
Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Гүйцэтгэх хорооны гишүүдийн олонхийн саналаар Х.Батхишигийг МСЭ-ийн ерөнхий нарийн бичгийн даргаар сонгожээ. Х.Батхишиг нь1999-2003 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимд суралцаж Олон улсын сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн ажээ.
2007 онд МУИС-д "Сэтгүүлчийн мэргэжлийн ёсзүйн онолын асуудал" сэдвээр Сэтгүүлзүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Одоо БНПУ-ын Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Улс төр судлалын докторантурт суралцаж байгаа юм байна.
Мөн тэрбээр гадаад хэл, сэтгүүл зүйн “Түгээмэл” дээд сургуульд багш, дэд захирал, "Шинэ Улаанбаатар" сонинд сурвалжлагч, БНПУ-ын Варшав хот дахь МОНЦАМЭ агентлаг, UBS телевизийн төлөөлөгч, тусгай сурвалжлагчаар ажиллаж байжээ. Дашрамд дурдахад, Х.Батхишиг нь "Түгээмэл" дээд сургуулийн захирал Ү.Хүрэлбаатарын хүү аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ