Эрэгтэй царайтай бүсгүй гоо сайхны мэс засалд орж жинхэнэ төрхөө олжээ
Солонгосын иргэн Вон Хи Соныг харсан хүмүүс бүгд л эрэгтэй царайтай гэдэг байсан төдийгүй зарим тохиолдолд “гомо” гэж хэлдэг байжээ. Тэрээр насанд хүрсэн цагаасаа хойш бусдын анхаарлыг татахгүйн тулд эрэгтэй хүн шиг хувцаслан, эрэгтэй хүний бие засах газар ордог байсан аж. Олон хүний шинжсэн харц, өөлсөн үг яриа, эрэгтэй хувцаснаас залхсан тэрээр гоо сайхны мэс засалд орохоор шийдсэн нь түүний амьдралыг орвонгоор нь өөрчилжээ. Тэрээр нүүрэндээ томоохон хэмжээний 6 мэс засал хийлгэсний учраас хэн ч харсан эмэгтэй хүн гэж хэлж болох болсон байна. Вон Хи Соны дуу хоолойг бүдүүн гэж хэлэхийг эс тооцвол тэрээр одоо яг л бусдын адил эмэгтэй хүн шиг царайтай болгожээ. Гоо сайхны хагалгаагаар түүний эрүү болон хацрын ясыг багасган, духыг нь гадны биет хийлгүйгээр нааш болгож, нүдэнд давхраа хийжээ. Түүнчлэн хамарт мэс засал хийн нүүрний үрчлээсийг нь багасгасан юм байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ