
Манай орон даяар 40-өөс дээш насны хүмүүсийн цусны даралт, чихрийн шижин, 30-60 насны эмэгтэйчүүдийн дундах хөх болон умайн хүзүүний хавдрыг илрүүлэх үзлэг өрнөх гэж байна. Энэ сарын 7-ны өдөр эхлэх үзлэг шинжилгээг анхан шатны туслалцаа үзүүлдэг өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй хийх аж.
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн газар, Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс хамтран зохион байгуулах энэхүү үзлэг шинжилгээний ажил гурван жил үргэлжилэх юм. Энэ удаагийн төсөл нь зөвхөн оношлогоо төдийгүй эмчилгээг цогцоор нь хийхээр төлөвлөн бүх эрүүл мэндийн төвүүдэд нэгдсэн удирдамж, гарын авлага хүргүүлжээ.
Уг ажлын бэлтгэл болгон 83 нэр төрлийн тоног төхөөрөмж, эм, багаж хэрэгслийг 21 аймгийн эрүүл мэндийн газар, есөн дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдээр дамжуулан өрх, сумын эмнэлгүүдэд нийлүүлээд байгаа юм байна. Мөн 15 мянга орчим эмнэлгийн болон эмнэлгийн бус мэргэжилтнүүдэд сургалт явуулсан талаараа өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон мэдээллээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ