300 хүний амь насанд халдахыг завдсан эрийг бүх насаар нь хорьж магадгүй
2011-10-14

Дотуур хувцсандаа тэсрэх бөмбөг нууж онгоцонд орохыг завдсан этгээдийг шүүх ажиллагаа өчигдөр эхэлжээ. Сэжигтэн этгээд 2009 оны зул сарын өдөр Амстердамаас Детроит рүү нислэг хийж байсан Нортвестийн нисэх онгоцонд халдлага үйлдэхээр оролдсон юм. Тиймээс түүнийг олон хүний амь насанд халдахыг завдсан, террорист ажиллагаа явуулахаар оролдсон гэх хэргээр шүүж байгаа юм. Нортвестийн зорчигч тээврийн онгоцонд 250 зорчигч болон нислэгийн багийн 12 хүн явж байжээ. Шүүх хурлын үеэр сэжигтэн өөрийгөө буруугүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Хэрэв шүүх түүнийг буруутай гэж үзвэл 300-аад хүний амь насанд халдахаар завдсан хэргээр бүх насаар нь хорих ял оноох магадлал өндөр байгаа аж.
Shuud.mn
Сонин хачин