Мансууруулах бодис хэрэглэсэн дөрвөн хүнийг саатуулжээ
Баянзүрх дүүргийн гуравдугаар хороонд орших Английн ЭСЯ-ны ойролцоо сэжигтэй тамхи мэт татаж явсан дөрвөн хүнийг Цагдаагийн хэлтсийнхэн саатуулжээ. Тэд ногоон өнгийн нунтаг бодисыг янжуур тамхины дотор хийж татаж явсан байна. Тамхи татаж явсан этгээдүүд Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны 19-р хороололд оршин суух 19 настай эрэгтэй Б, Багануур дүүргийн нэгдүгээр хорооны оршин суугч 20 настай эрэгтэй А, Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд оршин суугч 20 настай эрэгтэй М нар байжээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ