
2008-2012 оны парламентийн сүүлчийн чуулганы нээлтийн өдөр УИХ-ын 66 гишүүн буюу 86.8 хувь нь ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Г.Баярсайхан нар нь Киргиз, Ж.Батсуурь Франц, Англи, Л.Гүндалай Австри улсад УИХ-ын томилолтоор ажиллаж байгаа ажээ.
Харин Засгийн газрын томилолтоор УИХ-ын гишүүн Л.Болд Герман, Д.Очирбат Англи, Франц, Г.Занданшатар Киргиз улсад ажиллаж байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Ш.Сайхансамбуу нар Завхан аймагт ажиллаж байна. Р.Раш гишүүний хувьд өвчтэй байгаа юм байна.
С.Жигүүр