Дэлхийн шилдэг эмэгтэй DJ нар өнөөдөр тоглолтоо хийнэ
2012-04-06

Дэлхийн шилдэг эмэгтэй DJ нар Улаанбаатар хотноо цуглаж, хамгийн доргио үдэшлэгийг өнөөдөр “Метрополис” клубт  зохион байгуулах гэж байна. Грекийн хамгийн секси эмэгтэй DJ гэдгээрээ алдартай фото модель, DJ Eve болон Солонгосын шилдэг эмэгтэй DJ  Flamenco нар анх удаа Монголд шоу тоглолтоо хийх гэж байгаа энэ юм. Мөн орчин үеийн дэвшилтэт технологи болох “3D Mapping”-аар залуучуудыг энэ үдэш доргиох ба техникийн мэргэжилтнүүд нь Сингапур улсаас тус шоунд хүрэлцэн ирэх юм. Эдгээр ДЖ бүсгүйчүүд маань монголын залуучуудын таашаан сонсдог хаус, техно, электро чиглэлээр уран бүтээлээ туурвидаг ба олон улсын нэр хүндтэй “World DJ Festival” , “Pentaport Rock Festival”, “Flow Festival” ”фестиваль, шоу тоглолтуудад байнга оролцдог дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтдаг бүсгүйчүүд аж. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
IH MEDEGCH:
HAHAHAHAHA DELHIIIIN SHILDEG EMEGTEI DJ YANAA ICHEECHEEE
2012-04-07